Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хотын дарга асан Д.Сумьяабазар нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв

1924 оны аравдугаар сарын 29-нд нийслэлийг Улаанбаатар хот хэмээн нэрлэж, хотын анхны даргыг томилжээ. Үүнээс хойш нийслэлийг албан болон үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд 36 дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Харин ардчилсан хувьсгал ялж шинэ Үндсэн хуулиа баталсан 1990 оноос хойш 11 хүн нийслэлийг удирджээ. Тэд бүгд хийсэн бүтээсэн ажилтай, амжилттай, алдаатай, оноотой эрхмүүд. Үргэлж л нийслэлчүүдийн шүүмжлэлийг хүлээдэг уг суудалд Х.Нямбаатар очоод удаагүй байна. Гэвч Х.Нямбаатар хэрхэн ажиллах нь бус өмнөх Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэрхэн ажилласан нь олны анхаарлыг татаж буй. Учир нь, “Уучлаарай” гэж бөхийгөөд суудлаасаа буусан түүний учруулсан хохирлоос болоод нийслэлчүүдэд өнөөдөр хөл дүүжлэх автобус нь хүрэлцэхгүй хөлдөж үхэх шахан автобусны буудал дээрээ багшралдан зогсож байна. Ийм нөхцөл байдалд хүргэсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хариуцлага тооцох уу. Юутай ч  түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж буй.  Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Тэмүүлэн “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумьяабазарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлээгүй боловч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ногоон автобусны хэрэгт 27 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хуулийн дөрвөн этгээдийг шалгаж байгаа” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумьяабазар хэрэг хэрхэн шийдэгдэх нь удахгүй тодорхой болох нь.

М.Энхсайхан, С.Баяр, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат гээд ардчилсан хувьсгаас хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан эрхмүүд аавын хаалга татсан шиг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан хүмүүс торны цаана суудаг жишиг тогтох вий. Тэд энэхүү албан туушаалд суусныхаа төлөө бус суухдаа хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээх нь гарцаагүй. 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан Ц.Батбаяр 2014 онд шүүхээс 2.1 жилийн хорих ял сонсон суугаад гарч ирсэн. Тэрээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудлыг татан буулган Ерөнхий сайд Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон юм. Тэрээр уг хэргийнхээ дагуу ялаа эдлээд гараад ирсэн ч саяхан дахин цагдан хоригдоод байна. Учир нь, нийслэлийн үе үеийн нийтийн тээврийн парк шинэчлэл, газар олголтыг шалгаж буй Авлигатай тэмцэх газар түүнийг Засаг даргаар ажиллаж байх үеийнх нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбогдуулан шалгахаар цагдаж хорьжээ. Хэрэг хуучирдаггүй гэж энэ бололтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарын тухайд Ц.Батбаяр шиг хэдэн сая бус хэдэн тэрбумыг үр ашиггүй зарцуулсан хэрэгт буруутгагдаад буй. Тэрээр 318 тэрбум төгрөгөөр автобус худалдан авах ажлыг зохион байгуулж чадаагүй юм. Үүнийхээ төлөө яг одоо Авлигатай тэмцэх газарт шалгагдаж сууна. Үнэхээр тэр буруутай бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярын араас орох бололтой.

Э.ЭРДЭНЭ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com