Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Шүүхээр шийдвэрлэгдсэн авлигын хэргийн бичлэгийг АТГ олон нийтэд дэлгэлээ

Авлигатай тэмцэх газраас ээлжит хэвлэлийн хурлаараа төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг ил болгосон юм. Хэвлэл мэдээллээр сүр дуулиантай мэдээлж буй энэхүү бичлэг үнэндээ одоо хэнд ч сонин биш болсон гэхэд хилсдэхгүй биз. Учир нь бичлэгт, Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө олсон тухай гардаг юм. Дээрх хэргүүд аль хэдийнэ шүүх, прокуророор дамжаад торгуулаад өнгөрсөн байдаг.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох 700 гаруй сая төгрөгийн авлига, албан тушаалын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Харин АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярт холбогдох 57 сая төгрөгийн хахуулийн хэргийг өнгөрөгч оны зургадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Д.Батбаярын нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 6.5 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон хөрөнгийг нь улсын орлого болгон хурааж авч байжээ.


Шүүхээс гарсан дээрх шударга бус шийдвэрүүдийн дараа олон нийт бухимдахын дээдээр бухимдаж, хөөн хэлэлцэх хугацаа гэгч хуулийн санкцыг яс махандаа тултал ойлгосон. Гэтэл АТГ үүнийг хэзээ хойно олон нийтэд хүргэж байгаа нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн бас нэг попролт гэлтэй. Сэтгүүлч миний бодоход, уг нь эдгээр бичлэгийг дээрх хэргүүд шүүхээр шийдэгдэхээс өмнө олон нийтэд хүргэсэн бол хэргийг үнэн зөвөөр, хурдан шуурхай шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж болох байлаа.
Энэ үеэр АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Баярхүү "Зарим хэргийг шүүхээс эцэслэн шийдээгүй байхад олон нийтэд улс төржүүлсэн мэдээлэл тарааж байна. Зарим улс төрч худал мэдээллийг зориуд түгээн, олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэ үйлдлээ ил цагаан хийх боллоо. Мөрдөн шалгалтад саад учруулах, АТГ бусдын нөлөөн дор ажилладаг гэх ойлголтыг өгөх гэсэн оролдлого юм. Энэ мэтээр худал мэдээлэл түгээх нь иргэдийн итгэлийг алдагдуулах зорилготой. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад илэрсэн зарим баримтыг ҮАБЗ-д танилцуулсан. Үүний дараа нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн" гэлээ. Мөн тэрбээр энэ оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11 их наяд 901 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.3 дахин өсөөд байна гэлээ.

ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГҮҮД

2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 29 хэрэг байна:
• Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан,
• Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Амаржаргал,
• Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар,
• Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг,
• Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ,
• Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Ц.Бум-Эрдэнэ,
• Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг,
• БЗД-ийн өмч, газрын албаны дарга Н.Батсүх,
• “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч,
• “Багануур” ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батболд,
• Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ,
• Завхан аймгийн Улиастай сумын "Төв номын сан"-ийн захирал Л.Долгоржав,
• "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун,
• “Сити баз консалтинг” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com