Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголд жижиг хэмжээний авлига буурч, өндөр түвшний авлига өсчээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигын эсрэг орчин, үйл ажиллагааг үнэлсэн мониторингийн судалгаа, зөвлөмжөө өчигдөр танилцууллаа.

 

Авлигын эсрэг хуулиуд болон үйл ажиллагааны төлөвлөгөө муу хэрэгжиж байна

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний ажлын албаны зөвлөх Андрей Кухарук “Бид өмнөх 2015 оны хяналт, шинжилгээгээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Хэрэгжилт тун тааруу үнэлэгдсэн. 19 зөвлөмж өгснөөс тав нь хэрэгжээгүй, 12 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн, нэг нь одоо үргэлжилж байгаа бол зөвхөн нэг зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэй байна.

Энэ удаагийн хяналтаар нийт 29 зөвлөмж өглөө. Үүнээс 27 нь шинэ, хоёр нь өмнөх хяналт шинжилгээний зөвлөмж юм. Энэ чиглэлээр олигтой ажил хийгдээгүй учраас дахин зөвлөмжөө өгч байна. Жижиг хэмжээний авлига Монголд аажмаар буурч байгаа боловч ерөнхийдөө авлига түгээмэл байна. Авлигын эсрэг хуулиуд болон үйл ажиллагааны төлөвлөгөө муу хэрэгжиж байна” гэсэн юм.
Мөн тэрбээр, “Монголд жижиг хэмжээний авлига аажмаар буурч байгаа боловч өндөр түвшний авлига газар авчээ. Монголын жирийн ард иргэдийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлэн олноороо жагсч цуглах шалтгаан болсон “ЖДҮ-ийн хэрэг”, “60 тэрбумын хэрэг” зэрэг сүүлийн үеийн авлигын дуулианууд нь энэхүү асуудлын цар хүрээг илтгэн харуулж байна. Иймээс, төрийн албанд ажиллагсдын цалин урамшууллын тогтолцоог ил тод болгоход анхаарах, Монгол Улсын хувьд авлига газар авсан шинжтэй байгаа тул улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарах шударга байдал, ёс зүйн асуудалд олигтой ажиллаагүй хэмээн үзэж байна. Уг асуудал дээр нэн яаралтай шинэчлэлт хийх, Мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, Бизнесийн салбарт Засгийн газрын авч хэрэгжүүлж буй санал, санаачилга хангалтгүй байгаа тул анхаарч ажиллахыг зөвлөсөн” гэлээ.

 

Авлигатай тэмцэх газрын бие даасан байдалд заналхийлсэн халдлага одоо ч гарч байна

Андрей Кухарук цааш нь ярихдаа, “Авлигатай тэмцэх газрын ажлын үр дүн сайжирч байгаад талархал илэрхийлье. Үүний зэрэгцээ Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг харамсалтай нь цохон тэмдэглэхээс аргагүй байна. Тухайлбал нөлөө бүхий бүлэглэл, хүчнүүдээс үүдэлтэй улс төрийн дарамт шахалт, төрийн байгууллагуудын зүгээс тус байгууллагад шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй байгаа байдлуудыг дурдаж болох юм. АТГ нь өөрийн бүрэн эрхэд хамаарах бүхий л чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус байгууллагын төсөв, ажиллагсдын тоо, ажилтнуудын цалин нэмэгдсэн хэдий ч орон нутгийн салбар, нэгж байгуулагдаагүй байна. Авлигатай тэмцэх газрын бие даасан байдалд заналхийлсэн халдлага, дайралтууд болон түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого одоо ч үргэлжилсээр байгаа нь Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ноцтой саад учруулж байна. АТГ-ын үйл ажиллагааг зүй бус нөлөөллөөс ангид байлгах, тус газрын даргын бүрэн эрхийн хугацаа зэрэг байгууллагын бие даасан байдлын баталгааг хатуу чанд сахин мөрдүүлэхийг Монгол Улсад уриалж байна. Мөн түүнчлэн АТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг бодитой бөгөөд ил тод байдлаар сонгох, тэдний үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангахыг зөвлөж байна” гэв.

 

Ерөнхийлөгчийн үүрэг, оролцоог бэлгэдлийн хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөлөө

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний шинжээч Виталий Каско “Шүүгчид болон шүүх засаглалд хамаарах байгууллагын албан тушаалтнуудын томилгоо гэх мэт шүүхтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад улс төрийн нам, улс төрчид хутгалдан оролцож, уг асуудалд нөлөө бүхий байр суурь эзэлж байна.


Энэхүү тайлангаар,
• Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг томилохоос бусад тохиолдолд шийдвэр гаргах үйл явцад улс төрийн институтуудийг оролцуулахгүй байх, үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн үүрэг, оролцоог бэлгэдлийн хэмжээнээс хэтрүүлэхгүй,
• Хэдийгээр хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд нь шүүхийн даргын үүрэг ролийг хязгаарласан хэдий ч хэргийг хуваарилахтай холбоотой тэдний эрх мэдэл хэвээр байна. Түүнчлэн, шүүхийн танхимын шүүгчид нь тухайн танхимын үйл ажиллагаанд хяналт тавих эрх мэдэлтэй байдаг. Тиймээс захиргааны албан тушаалд томилогдсон шүүгчдийн давуу эрх мэдлийг халах,
• Мөн шүүх засаглалын санхүүжилт ихээхэн багассан ба үүний улмаас шүүгчдийн орон тооны 30 орчим хувийг нөхөн бүрдүүлэхгүй, албаар хоосон байлгаж байна. Шүүхийн санхүүжилтийг зохистой хэмжээнд хүргэхийг Монгол Улсад зөвлөж байна.
• Үүгээр зогсохгүй шүүгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд алдаа дутагдалтай тал байгааг тайланд онцлон тэмдэглэж, шүүгчдийг томилохдоо тэдний туршлага, чадварт үндэслэж байх баталгаатай нөхцөл бүрдүүлэхийг уриалж байна. Шүүгчдэд ёс суртахуун, авлигатай тэмцэх болон шударга ёсны талаарх сургалтыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлагатай.

Өнгөрөгч онд шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргийн 40 хувь нь прокурор дээр хаагджээ

Авлигатай тэмцэх газраас шилжүүлсэн ялын тогтоолтой хэргүүд шүүх дээр очилгүй хаагдах тохиолдол нэлээд байна. Тухайлбал, энэ үзүүлэлт 2017 онд нийт хэргийн 25 хувийг эзэлж байсан бол 2018 онд 40 хувь болж өсчээ. Эндээс харахад шүүн таслах ажиллагаанаас өмнө хэрэг хаах хязгааргүй эрхийг прокурор эдэлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Түүнчлэн прокурорын байгууллагын гадаад хараат бус байдал болон байгууллага доторх прокуроруудын бие даасан байдлыг хангах нь Монгол Улсын прокурорын байгууллагын хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал юм.


• Прокурорын байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудал дахь улс төрийн байгууллагуудын оролцоо, тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг батлахтай холбоотой Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь прокурорын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөллийн ноцтой эрсдэл учруулж байна.
• Холбогдох хууль тогтоомжид оруулсан 2017 оны нэмэлт өөрчлөлтийн үр дүнд прокурорын байгууллага дахь шатлан захирах тогтолцоо өргөжиж, төвлөрөл нэмэгдсэн явдлыг онцлон шүүмжилж байна.
• Дээд шатны прокурорын доод шатны прокурорт хяналт тавьж, зааварчилгаа өгөх эрхийг ул үндэстэйгээр хязгаарлах, хууль бус үүрэг даалгавар, заавраас хамгаалуулах механизмыг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
• Тус тайланд сахилгын тусдаа байгууллага байгуулах, прокурорын удирдлагын бие даасан тогтолцоог бий болгох асуудлыг анхааран авч үзэхийг зөвлөж байна. Монгол Улсад прокуроруудыг ажилд авах, дэвшүүлэхдээ мерит зарчим мөрдөхгүй байгаад анхаарч, мэргэжлийн өндөр ур чадвар, шударга байдал нь прокурорыг томилох, дэвшүүлэхэд баримтлах гол зарчим болгож мөрдүүлэх шаардлагатай.

 

Авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино, ихэнх нь торгуулаад өнгөрч байна

Ноён Виталий Каско цааш нь ярихдаа, “Монгол Улс эрх зүйн зохицуулалтаа олон улсын жишигт нийцүүлэх үүднээс авлигад эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр зарим ахиц дэвшил гаргасан.Гэсэн хэдий ч, авлигын гэмт хэрэгт ихэвчлэн торгуулийн ял оноож байна. Ингэж торгуулийн хэлбэрийг ашиглаад өнгөрч байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, авлигатай холбоотойгоор их хэмжээний хөрөнгө илрүүлсэн буюу авлига өгсөн авсан хэргийг илрүүлсэн тохиолдолд өгөх ял шийтгэл нь нөлөөлөхүйц, үр дүнтэй байх ёстой. Авлигын хөрөнгийг хураагаад зогсохгүй гэмт этгээдүүдийн өөрийн хөрөнгийг давхар хураах ёстой. Мөн
олон тооны төрийн албан тушаалтнуудын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино, тэдний халдашгүй байдлын түвшин маш өндөр байгаа нь хэргийг мөрдөн байцаах болон яллахад саад тотгор учруулсаар байна” гэв.
Авлигын хэрэгт холбогдсон хэрэгт тохирохгүй ял шийтгэл оногдуулж байна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг дахин хэвийн үйлдэгдэхгүй байхад нөлөө үзүүлнэ” гэлээ.

 

Авлигатай тэмцэх газрыг хүн хүч, нөөц хөрөнгөөр хангахыг зөвлөлөө

Мөн тэрбээр, Авлигатай тэмцэх газрын ажлын ачаалал сүүлийн жилүүдэд огцом өссөн боловч мөрдөгч нарын тоо нэмэгдээгүй. Түүнээс гадна АТГ нь хууль сахиулах чиг үүрэг бүхий ажилтнуудаа ил тод, ур чадвар, өрсөлдөөнд суурилсан журмаар сонгон шалгаруулдаггүй. Бүс нутаг хариуцсан хэд хэдэн мөрдөгч саяхан томилогдсон боловч орон нутагт ажиллах мөрдөн байцаах чиг үүрэг бүхий нэгж байгуулагдаагүй. Тайланд АТГ-ыг шаардлагатай хүн хүч, нөөц хөрөнгөөр хангах тодорхой арга хэмжээ авах, АТГ-т хүн авах шинэ журам тогтоож мөрдөхийг, авлигын хэрэг мөрдөх болон яллах мөрдөгч, прокуроруудын чадавх, мэргэшсэн байдлыг нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм.

 

Улс төрийн намуудын санхүүжилт зохицуулалт муутай, ил тод бус, аудитад хамрагддаггүй хэвээр байна

Эцэст нь Андрей Кухарук, Улс төрийн намын санхүүжилтийн тухайд “Улс төрийн авлига бол Монгол Улс дахь авлигын гол асуудлуудын нэг юм. Дээд түвшний хэд хэдэн улс төрч авлигатай холбоотой томоохон хэмжээний асуудалд хутгалдаж, тэр ч байтугай гадаад улсын хуулиар шийтгүүлжээ. Улс төрийн намууд авлигад хамгийн их автсан институцийн нэг гэж тооцогддог.
Авлигын эсрэг стратегид улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хууль эрх зүйн орчин, практикийг сайжруулах хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн хэдий ч холбогдох төрийн байгууллагуудад энэхүү асуудлыг шийдвэрлэж, шинэчлэлт хийх талаар одоог хүртэл санаачилга гаргаагүй байна. Тухайлбал дараах асуудлуудыг онцлон хэлмээр байна.

Үүнд:
• Улс төрийн намын санхүүжилтийн асуудлуудад анхаарч шийдвэрлэх чиглэлээр төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа нэлээд сул байгаа бөгөөд энэ хүрээнд дорвитой зүйл хийх шаардлагатай.
• Улс төрийн намуудын санхүүжилт зохицуулалт муутай, ил тод бус, аудитад хамрагддаггүй хэвээр байна. Компаниудаас далдуур өгсөн хандив нь улс төрийн намуудыг хувийн санхүүжүүлэгчдээс хараат байдалд оруулж, улмаар тэдний ашиг сонирхолд нийцүүлэн хөдлөхөд хүргэдэг.
• Парламентад суудалтай улс төрийн намуудад улсаас өгч байгаа санхүүжилт нь намын санхүүжилтэд идэвхтэй аудит хийх болон санхүүжилтийн ил тод байдлыг бий болгож чадахгүй байна. Сонгуулийн сурталчилгааны санхүүжилт илүү зохицуулагдсан аудит хангалттай хийгддэггүй бөгөөд хэвлэгдсэн санхүүгийн тайлан нь шаардлагатай мэдээллийг агуулаагүй байна.
• Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг зохицуулах журмыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулахаар хуулинд заасан байдаг ч бодит байдалд хэзээ ч хэрэглэгдээгүй байна. Иймээс сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн хяналтын механизм үр дүнгүй, үр ашиггүй байна гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com