Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сүрьеэ туссан хүүхдүүдийн ирээдүй сайдын суудлаас хямдхан уу

Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуульд 300 орчим хүүхэд сурдгаас 197 нь сүрьеэгийн халдвар авч, нэг багш, зургаан хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Сүрьеэгийн дэгдэлт газар авч, тахлын хэмжээнд хүрчихээд байхад Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байгаа талаар шаардлага хүргүүлж, мэргэжлийн бус Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардан Сүмбэр сумын иргэдийн төлөөлөл оролцсон жагсаал өчигдөр ЭМЯ-ны урд талбайд боллоо.
Өмнө нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529, 97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдож, нийгэмд энэ өвчний аюулын харанга дэлдэж эхэлсэн юм.

 

Эрүүл мэндийн салбарт ганц сүрьеэгээр тогтохгүй олон асуудал үүсч, албан тушаалтнууд нь авлига хээл хахуульд холбогдсоныг АТГ-ын шалгалтаар тогтоосон. Энэ бүхний хариуцлагыг салбарын сайд Д.Сарангэрэл хүлээж, огцрохыг шаардан удаа дараа жагсч байгаа боловч дорвитой хариу өгөхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд өмнө нь шаардлага хүргүүлэхэд, “Сүрьеэ бол нийгмийн халдварт өвчин. Үүнд олон хүчин зүйлс шалтгаалдаг. Энэ бол ганцхан эрүүл мэндийн салбарын асуудал биш” гэсэн хариулт өгч байсан юм. 

 

Жагсаал зохион байгуулагчдын нэг Н.Зундуйдаваа “Бид Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардаад тав дахь өдрөө болж байна. Гэтэл сайд маань Монголд байхгүй, гадаадад яваа сурагтай. Гэхдээ өнөөдөр ирсэн байж магадгүй. Төрийн ордон руу орсон бололтой. Бидний тэмцлийн зорилго тодорхой. Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ сүрьеэ хэмээх энэ аймшигт өвчнөөс аврахыг хүсч байна. Монголчууд хүүхдээ өвөртлөөд унтдаг. Барууныхан шиг тусад нь өрөөнд байлгадаггүй. Монгол хүүхдүүд хоорондоо нийлээд тоглодог. Тиймээс энэ өвчин маш хурдан газар авч байна. Жишээлбэл, нэг сургуульд 500-аараа халдвар авсан тохиолдол дэлхийд байхгүй. Гэтэл үүнийг нууж байгаад сая баригдлаа. Тэгээд дараа нь бие бие рүүгээ чихээд Мэргэжлийн хяналт мэднэ, Дүүрэг мэднэ, Боловсролын яам мэднэ гэх мэтчилэн ярьдаг. Ийм байж болохгүй шүү дээ.Монголын ирээдүй болсон хүүхдүүд өвчилчхөөд байхад чив чимээгүй байгаад нь сэтгэл өвдөж байна” гэв. 

 

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Ж.Амарсанаагаас дараах зүйлийг тодрууллаа.


-Өнөөдрийн жагсаалд хэдэн хүн оролцож байна вэ. Одоогоор Сүмбэр суманд хэдэн хүүхэд халдвар авсан бэ?
-Өнөөдрийн жагсаалд Сүмбэр сумын ард иргэд, халдвар авсан сурагчдын эцэг эхчүүд, багш нарын төлөөлөл нийлээд 200-300 хүн оролцож байна. Сүрьеэгийн маш том дэгдэлт гарлаа. Бид уг нь холоос ирсэн эцэг эхчүүдийн төлөөллийг салбарын сайдтай уулзуулъя гэж бодсон. Харамсалтай нь өөрөө гарч ирсэнгүй. Сүмбэр суманд 288 хүүхэд сурдаг. Түүнээс 197 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан. Эмнэлэгт хэвтэж байгаа зургаан хүүхэд байна. Багш нарынх нь хувьд 34 хүнээс 33 нь халдвар авсан. Өвчилсөн багш нэг байгаа. Харамсалтай нь, халдвар авсан багшийг маш их гүтгэж, дайрсан. 2016 онд Олон улсын судалгаагаар сургуулийн хүүхдүүдийн аравны нэг нь далд хэлбэрийн сүрьеэтэй байна гэж гарсан. Одоогийн энэ илрэлт доор нь байсан цог дөнгөж ассан төдий л зүйл. Өвчилсөн багшийг сургуулийг бүхэлд нь сүрьеэтэй болгочихсон юм шиг ярьж байгаа нь харамсалтай. Энэ бол бодлогын алдаа. Багш, эмч нарын буруу биш.
-Сүрьеэгийн халдвар юунаас болж үүсдэг юм бэ?
Энэ бол нэг хүнээс нөгөө хүнд амьсгалын замаар дамждаг өвчин шүү дээ. Сүрьеэг эмчлэхгүй бол бактери нь тархаж, бусад эд эрхтний тогтолцоог гэмтээдэг. Халдвар авсан нэг хүн жилд 10-15 хүнд тараадаг. Бага насны хүүхэд болон сул дархлаатай хүмүүс сүрьеэгээр хүнд өвчлөх эрсдэл тун өндөр. Өвчний шинж тэмдэг нь жин буурах, удаан хугацаагаар ханиалгах, шөнө хөлөрч, халуурна.
-Өмнө нь сүрьеэ ингэж их газар авч яригдаж байгаагүй. Өнөөдөр яагаад энэ асуудал сайдаа огцруулах хэмжээнд хүрэв?
-Сүрьеэгийн дэгдэлт маш ноцтой хэмжээнд хүрчхээд байна. Өмнө нь сүрьеэгээр өвчилсөн тохиолдол өдрийн од шиг цөөхөн байсан. Гэтэл өнөөдөр сургуулиудад хэдэн зуугаараа халдвар дэгдлээ. Энэ нь бодлогын маш том алдаа байгааг харуулж байна.
-Таны хувьд цаашид ямар арга хэмжээ авах ёстой гэж бодож байна вэ?
-Сургуулийн насны бүх хүүхдэд шинжилгээ хий. Тэр дотроос далд сүрьеэтэйг бүгдийг нь илрүүл. Илрүүлсэн хүүхдүүдээ дахин баталгаажуул. Баталгаажуулсныхаа дараа шууд эмчилгээнд хамруул. Тэгээд л гүйцээ.
-Хүн хүчний хувьд тийм боломж Монголд байгаа юу?
-Улс ухаантай юм бол үүнд анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгө зарах хэрэгтэй. Өөр юман дээр болохоор гаргаад л байдаг биз дээ. Зам харгуй, дэд бүтцэд зөндөө л мөнгө зарцуулдаг. Түүнийхээ өчүүхэн хэсгийг эрүүл мэнддээ зарцуулчих хэрэгтэй. Шадар сайдад гамшгийн тохиолдолд гаргадаг нөөц хөрөнгө гэж байх ёстой. Тэр мөнгөө гарга л даа. Бүр болохгүй бол Монголбанкнаас мөнгөө хэвлэ л дээ. Энд ганцхан сургуулийн асуудал яригдаж байгаа юм биш. Нийслэлд хоёр, хөдөө орон нутагт нэг сургууль байна. Цаана нь хэд байгаа юм, бүү мэд. Хэд гараад хэд нь дарагдаж байгаа юм, бүү мэд.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com