Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Оюунчимэг: Нэг хүүхдэд 600 төгрөгөөр шим тэжээлтэй, эрүүл хоол өгөх боломжтой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоол иддэг болно.
Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн бүх сурагчдад халуун хоол өгдөг болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөжээ.


Уг хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай боллоо. Дэлхийн 80 гаруй оронд сургуулийн хүүхдийн “Үдийн хоол” гэсэн төсөл хэрэгждэг. Манай улс үүнд нэгдэн орлоо. Ингэснээр эхний удаад ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 347 орчим мянган хүүхдэд халуун үдийн хоолоор үйлчлэх боломж бүрдэж байна. Засгийн газрын 2012 оны 106-р тогтоолоор нэг хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрт 600 төгрөг зарцуулахаар тусгасан. Инфляц өсч байгаа тул үүнтэй уялдуулж уг мөнгийг нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэвч одоо баталсан энэ хуульд 600 төгрөгөөр нь тооцсон. Бидний хийсэн судалгаанаас үзвэл энэ мөнгөний тал нь түрээст зарцуулагдаж байна. Тэгэхээр үдийн хоол, үйлчилгээнд 200-300 төгрөг нь л ногдож байгаа юм. Хууль батлагдсан учраас тэр 600 төгрөг нь бүтнээрээ хүүхдийн хоолонд зарцуулагдах болсон. Нөгөө талаасаа хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон шим тэжээлтэй, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр мэргэжлийн тогооч нарын бэлтгэсэн хоолоор хангах эрх зүйн орчин бүрдэж байна. Дотоодод үйлдвэрлэсэн хүнсээр хангана. Сургуулийн гал тогоо нь зориулалтын, стандарт хангасан байх ёстой. Гэвч нэг тулгарч буй бэрхшээл бий. Тэр нь ихэнх сургуулийн гал тогооны асуудал. Тухайлбал, төрийн өмчит 656 сургуулийн 43 нь стандартад нийцсэн гал тогоотой, 54 нь зайлшгүй засвар хийх шаардлагатай зориулалтын бус юм. Иймд уг хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил нэлээд хийх шаардлага тулгарсан учраас 2020 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Тэгэхээр 2021-2022 оны хичээлийн жилээс уг хуульд заасан “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжинэ гэсэн үг. Энэ хугацаанд 64.6 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс өгнө. Үүнд зориулалтын гал тогоо, мэргэжлийн тогооч зэрэг асуудлыг шийдэх юм. Хуульд тухайн сургууль дэргэдээ ашгийн бус сургалт, судалгаа явуулах туслах аж ахуйтай байна гэж тусгасан. Уг аж ахуй нь сургуулийн хэрэгцээгээ хангах хүнсний ногоо тариална. Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг төрийн өмчит үйлдвэрийн газраар бэлтгүүлэх эсэхийг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шийдэж өгөх учиртай. Улаанбаатар хотод сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлдэг төрийн өмчит дөрвөн газар бий. Цаашдаа ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний сүлжээ бий болгоно. Үүгээр дамжуулаад сургалт судалгаа явуулдаг байх юм.


-Нэг хүүхдэд ямар хоол хүнс өгөх юм бэ?
-Одоо өгч байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн 70 орчим хувь нь халуун хоол. Бас цай боорцог өгдөг. ШУТИС-ийн эрдэмтэн, багш нарын хийсэн судалгаагаар 600 төгрөгөөр чанартай, шим тэжээлтэй эрүүл хоол өгөх боломж бий гэж байгаа. Хэд хэдэн сургуульд хийсэн туршилтаар харуулсан. Инфляцын нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газар нэг хүүхдэд ногдох хоолны өртөг зардлыг тогтоож явна.


-Нийслэлийн өмчийн харилцааны газар, тухайн сургууль түрээсийн мөнгийг хувааж авдаг. Тэгэхээр одоо ажиллаж байгаа хүмүүс түрээс төлөхгүй гэсэн үг үү?
-Энэ хууль хэрэгжиж эхэлснээр түрээс гэдэг зүйл байхгүй болно. Мэргэжлийн тогооч, хоол зүйч, стандартад нийцсэн гал тогоотой, эцэг эхийн хяналттай болж байгаа юм. Одоо түрээсийн журмаар ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллага тухайн сургуультай дээрх журамд нийцэн хамтран ажиллах эрх нээлттэй.


-Тэгэхээр сургууль бүр стандартад нийцсэн гал тогоо, мэргэжлийн тогооч, хоол зүйчтэй болох юм уу?
-Судалгаанаас харвал эцэг эхчүүд “Хүүхэд хооллож байгаа газарт мэргэжлийн тогоочгүй, зориулалтын гал тогоо алга” гэсэн хүсэлт тавьж байна. Энэ нь янз бүрийн өвчин үүсгэж байгаа учраас анхаарч өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Тухайн сургуулийн сурагчийн тоонд тохирсон хүчин чадалтай гал тогоотой байх ёстой. Өнөөдөр сургуулийн гал тогоонд ямар ч стандарт тогтоогоогүй байна. Наад зах нь аяга, таваг, халбага, сэрээ угаадаг тусгай зориулалтын машинтай байх ёстой. Гэтэл өнөөдөр угаалтуур л ашиглаж байгаа юм. Хууль хэрэгжсэнээр иймэрхүү зүйлийг таслан зогсоно гэсэн үг.


-Нэг хүүхдийн хоолны зардлыг нэмэх бололцоо бий юү?
-Энэ хууль 2020 оноос хэрэгжих учиртай. Тэгэхээр Засгийн газарт инфляцтай уялдуулж нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг нэмж улсын төсөвт суулгах чиглэл өгч байгаа.


-Ерөнхий боловсролын сургуулиуд урсгал засвараа хийх мөнгө байдаггүй. Тэгэхээр гал тогоо засах, мэргэжлийн хүмүүс ажиллуулах хөрөнгийн эх үүсвэрийг яах вэ?
-Энэ мөнгийг тухайн сургууль гаргахгүй. БСШУС-ын яам төсвөө оруулж ирнэ. Тэгээд эхний ээлжинд 64.6 тэрбум төгрөг зарцуулна. Бүх зардлыг нь тооцож үзээд дээрх мөнгийг гаргаж ирсэн. Иймд 2020 оны төсөв хэлэлцэх үед эдгээрийг тусгана. Хүүхдийн “Үдийн хоол” хөтөлбөрийн мөнгө сургуулийн урсгал зардалд орох ёсгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com