Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Шүд угаах анхдугаар тэмцээн болов

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Тайванийн шүдний эмч нарын нэгдсэн холбоо хамтран тус дүүргийн 109 дүгээр сургуульд шүд угаах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.
Тэмцээнд 9-12 насны ЕБС-ийн сурагчид хамрагдав. Мэдлэг шалгах тест болон шүд угаах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн тэмцээний эхний шатанд нийт 250 гаруй сурагч оролцсон юм.


Тэмцээний нээлтэд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үг хэлэхдээ, “Тайванийн шүдний эмч нарын нэгдсэн холбооноос тав дахь жилдээ эмч нараа илгээж хүүхэд багачуудын шүд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөхөөс гадна ард иргэдэд шүдний эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт явууллаа. Үүний үр дүнд дүүргийн хүүхэд залуусын шүдний өвчлөл буурсан. Энэ жил шүд угаах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж буйдаа баяртай байна. Цаашдаа энэ нь амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгох улсын хэмжээний үлгэр дуурайлал болно гэж найдаж байна” гэв.


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун хэлэхдээ, “Тайвань, Монгол орон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өмнө нь эмч эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг байсан бол энэ удаагийн тэмцээнээр дамжуулан хоёр талын эрүүл мэндийн хамтын ажиллагаан дахь урьдчилан сэргийлэх чиглэлийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Энэ бол маш том амжилт билээ. Шүд угаах тэмцээнд Монгол орон даяар ард иргэд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна” гэв.


Тайванийн шүдний эмч нарын нэгдсэн холбооноос тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг Тайваньд болох шүд угаах тэмцээнд оролцуулах юм. Шалгарсан сурагчид Тайванийн үе тэнгийн сурагч багачуудтай шүд угаах ур чадвар, мэдлэгээ хуваалцаж харилцан суралцах юм.


Шүд нь яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал хэвшил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com