Уншиж байна...
 
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байнаЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдаг
Зүрхний шигдээс өвчнийг анагаах наалт гаргажээ

Эрдэмтэд зүрхний шигдээс өвчнийг анагаах, зүрхний үйл ажиллагааг дэмжих наалт гарсан талаар The Guardian хэвлэлд бичжээ.  Зүрхэнд байршуулах энэхүү наалт нь  3х2 см бөгөөд  өвчтөний нөхөн төлжих эсээс дээж авч, лабораторийн нөхцөлд үржүүлж бүтээдэг байна. Ингэснээр уг наалт булчин болон хувирч,  зүрхний эсийг нөхөн сэргээх урвал явуулдаг аж. “Империал” коллежийн судлаачид тухайн бүтээгдэхүүнийг туулайнд  туршсан нь амжилттай болсон гэж Манчестерт болсон бага хурлын үеэр мэдэгджээ. Британийн зүрх судасны нийгэмлэг  “Клиникийн туршилт нь ирэх жилээс эхэлнэ” гэж мэдэгдэв. Зүрхний шигдээс нь амин дэм, хүчилтөрөгчийн дутагдал, артерийн судасны бөглөрлөөс болж үүсдэг өвчин. Энэ бөглөрөл нь  зүрхний булчинг гэмтээж, зүрхний үйл ажиллагааг доголдуулдаг.  Доктор  Ричард Жаббор “Тун удахгүй эмч нар зүрхний шигдээстэй хүн бүрийг эмчлэх болно. Цаашлаад өвчтөнд шууд суулгах боломжийг бүрдүүлж чадна гэдэгт найдаж байна” гэжээ. Судалгааг санхүүжүүлэгч “British Heart Foundation”-ий профессор Мэтин Акварин “Зүрхний шигдээс хүнийг тамирдуулж, энгийн зүйлсийг ч хийж чадахгүй болгодог  эдгэшгүй өвчин. Хэрэв бид зүрхийг нь нөхөж, эмчилж чадвал олон хүний амьдралыг аварна” хэмээн хэлсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com