Уншиж байна...
 
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байнаЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдаг
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн сайдыг ажлаа өгөхийг шаарджээ

Сүүлийн өдрүүдэд зарим хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэ өвчин дэгдэж, өнөөдрийн байдлаар 800 гаруй хүүхэд уг өвчнөөр эмчлүүлж буй. Энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг сөрөг хүчний зүгээс хөндөж, тус яамны гадна өдөр бүр жагсаал хийж буй.

Харин энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд Сарангэрэлтэй уулзаж, “Нийгэмд үүсээд буй сөрөг мэдээллийг намжааж, асуудлаа хурдан дуусгахгүй бол сайдын суудлаа өг. Би хамгаалахгүй шүү” гэж түүнийг шахсан талаар Төрийн ордонд яригдаж эхэллээ. Мөн “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн  холбоо”-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа хэмээх бүсгүй сүрьеэ өвчин дэгдэж байгааг илрүүлсэн бөгөөд тус холбооноос төв талбай дээр суулт зарлахаар төлөвлөжээ. Харин Ерөнхий сайдынхаа шахалтад орсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэдэд сөрөг мэдээлэл өгч буй асуудлаа намжаахын тулд тус холбоотой хамтарч ажиллахаар болсон гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com