Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнээс шинжилгээ авах явцад 1,015 хүнээс халдвар илэрчээ. Одоогийн байдлаар халдварын улмаас 4,768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2.632, хүндэвтэр 1.590, хүнд 437 хүн байгаа бөгөөд маш хүнд 109 хүн байна.
Мөн өчигдөр 37-89 насны таван хүн нас баржээ. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.