Уншиж байна...
 
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байнаЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдаг
“МЭДРЭЛИЙН ЭМГЭГИЙН ДҮРС ОНОШИЛГОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

УГТЭ-ийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 11 жилийн ойд зориулсан “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт 2021 оны 11 сарын 05, 06-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын зааланд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир нар нээлт хийж төр, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 219 эмч, эмнэлгийн мэргэжилтэн /цахимаар 97, тахимаар 122/ сургалтанд хамрагдлаа. Орон нутгаас Орхон, Архангай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Говь-Алтай, Эрдэнэт, Дархан зэрэг аймгаас нийт 16 эмч, мэргэжилтэн хамрагдлаа. 


 
  

 
Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо сургалтанд 5 эрдэм шинжилгээний өгүүлэл, 16 лекц, 4 ховор тохиолдол танилцуулагдсанаас мэдрэлийн мэс заслын эмч Ш.Болд эмчийн “Хиймэл нуруу” төслийн хүрээнд Монгол хүний нурууны хиймэл нугалам бүтээх зорилгоор хийгдсэн хэмжилт судалгаа шилдэг илтгэлээр шалгарлаа.  Уг сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, лекц, ховор тохиолдлын эмхэтгэн “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” ном гаргасан. УГТЭ-н Дүрс оношилгооны лавлагаа төвөөс 11 дэх жилдээ уламжлал болгон дүрс оношилгооны чиглэл бүрээр сургалтыг эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын хамруулан үндэсний хэмжээнд жилээс жилд өргөжүүлэн ажиллаж байна.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com