Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
С.ЭНХБОЛД: ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од угтан авч, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, цар тахлын үед хэрэгжүүлэн ажиллаж буй үйл ажиллагааны явц, нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
 
 
Танилцуулгын дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотод 6500, улсын хэмжээнд 24 мянган ор дэлгэн ажиллуулсан. Харин сүүлийн нэг сард халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд шинээр дэлгэсэн тусгаарлах байруудыг татан буулгаж эхлээд байна. Мөн улсын хэмжээний гол эмнэлгүүдийн үндсэн ажил болох иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг шат дараатай эхлүүлэх ажлыг хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй. Энэ хүнд хэцүү цагт Цэргийн төв эмнэлгийн хамт олон ачааны хүндийг үүрч олон мянган иргэнийг халдварт өвчний аюулаас аварч байна. Та бүхэндээ Эрүүл мэндийн сайдын зүгээс талархал илэрхийлье гэв. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, хордлогын яаралтай тусламжийг үзүүлдгээрээ бусад улсын чанартай томоохон эмнэлгүүдээс ялгардаг онцлогтой. Эрүүл мэндийн салбарын хувьд 2021 оны 3 дугаар сараас эхэлж гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн. Энэ нь манай салбарт хийгдэх зайлшгүй реформ юм. Ингэснээр салбарын хөгжил нэг шатаар ахина гэж дүгнэж байна. Тус эмнэлэг ч энэ реформд шилжиж байгаатай уялдан эмчилгээ үйлчилгээгээ чанаржуулж, улам төгөлдөржүүлээрэй” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд захилаа.
 
 
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан яаралтай хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өгөхөө мэдэгдлээ. “COVID-19” өвчнөөр өвчилсөн иргэдэд нэмэлт хүчилтөрөгчийн хэрэгцээ чухал шаардлагатай байдаг. Иймд бодлогоор ЭМЯ улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байгаа. Уг  ажлын хүрээнд хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий тус үйлдвэрийг Цэргийн төв эмнэлэгт өгөх юм.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com