Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Энхболд: Е-mongolia нэгдсэн системээр дамжуулан эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг цахимаар авч болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “БНХАУ-ын Экспорт Импорт банкны дэмжлэгтэй “Цахим эрүүл мэнд” (I) төслөөр улсын 48 эмнэлэгт програм хангамж, сервер, техник хангамжийн дэд бүтцийг хийсэн ба уг төслийн суурин дээр улс даяар бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг хамрах Дэлхийн банкны дэмжлэгтэй “Цахим эрүүл мэнд” (II) төслийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн өгөгдөл солилцооны нэгдсэн платформ, өгөгдлийн тайлбар толь, стандартыг боловсруулан ажиллаж байна. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал”-ыг бий болгон, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоох, эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй юм. Эрүүл мэндийн яамны харьяа болон 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын дараах үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д орууллаа. Эмнэлэгт үзүүлэхэд магадгүй 7 хоног, сарын дараа гэх цагийн хуваарийг өгөхөд эрүүл мэндийн аливаа эрсдэл үүсэх эсвэл эдгэрэх ч хугацаа өнгөрсөн байдгийг та бид мэднэ. Орон нутгаас хотод ирээд эмчид үзүүлэх оочероо хүлээхэд иргэн таньд багагүй хэмжээний бэрхшээл үүсдэг. Иймээс төрийн үйлчилгээний нэгдсэн ситсем E-Mongolia аппликэйшнээр дамжуулан эмчид үзүүлэх цагаа урьдчилан төлөвлөх нь хамгийн эхний хэрэгцээ байлаа. Энэхүү үйлчилгээ нь таны цаг хугацааг хэмнэх ба улмаар эмнэлгийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, ил тод байдлыг сайжруулна. Тус үйлчилгээнд хамрагдахдаа Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд болон холбогдох журмыг мөрдөнө. Мөн эмнэлэг бүрийн үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлогтой байдаг учраас онайланаар цаг захиалахаар нээгдсэн үйлчилгээ нь харилцан адилгүй юм. Хэрэв та өөрийн захиалсан цагт очиж амжхааргүй болсон бол тусламж үйлчилгээ шаардлагатай хэн нэгэнд боломж өгч захиалсан цагаа цуцлаж хэвшхийг уриалж байна” хэмээв.
 
2016 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд эмнэлгүүдийн лабораторийн төхөөрөмжүүдийг эмнэлзүйн цахим системтэй холбох ажлыг эрчимтэй хийсэн. Тус ажлын үр дүнд шинжилгээний хариуг шинжлэгдэхүүн тус бүрээр бодит цаг хугацаанд гаргах боломжийг бүрдүүлсэн юм. Шинжилгээ өгөөд, эргэн очиж хариугаа авдаг ч, хариугаа авахгүй үлдээх байдлаар шаардлагагүй шинжилгээ болгох, үр ашиггүй байдал үүсгэхээр л байна. Тэгвэл таны шинжилгээ бүрийн хариу нь бодит цаг хугацаанд E-Mongolia аппликэйшнээр харагдагддаг боллоо. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдалтай уялдуулан вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадалгаа, дархлаажсан тухай QR код бүхий сертификат, PCR шинжилгээний хариуг E-Mongolia аппликэйшнаар дамжуулан гаргасан. Өнөөдрийн байдлаар онлайн хэрэглээний нэгэн чухал хэсэг болсон байна. Тоон мэдээг дурьдвал 4,4 сая вакцины гэрчилгээ, 663 мянга гариу магадлагаа, 700 мянга гариу QR батламжуудыг онлайнаар авчээ. Хилийн чанадыг зорьж буй иргэддээ зориулан “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ”-г гаргасан бөгөөд шинжилгээний хариу, КОВИД-19-өөр өвдөж эмчлэгдсэн тохиолдолд магадлагаа, дархлаажуулалтын мэдээллийг хамтатган “Гурвалсан үйлчилгээ” болгож хэрэглээнд гаргалаа. Тун удахгүй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас (ЛИСТ)-ийг онлайн үйлчилгээнд гаргана. 
 
Түүнчлэн ялган таних алигритм дээр суурилсан хийсвэр дүрслэлийг бодит орчинд хамтад нь харуулдаг дэвшилтэт технологийн тусламжтай өргөн хэрэглээний эмийн хэрэглэх зааврыг таньд хүргэхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. Монгол улсын хэмжээнд үүрэн утасны идэвхитэй хэрэглээний үзүүлэлт өнгөрсөн оны байдлаар 4.3 сая байгаа бөгөөд цаашид иргэн таны гар утсанд эмнэлгийн үйлчилгээг хүргэх нь улмаар тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх  нэг төрлийн боломж юм.  Энэхүү эцсийн хэрэглэгч бүрд хүрч болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, тасралтгүй хөгжүүлэлт, шинэчлэлийг хийн ажиллах болно. Эрүүл мэндийн салбарт мэдээлэл, технологийн хөгжил 1997 оноос анхны програм хангамж, компьютер суурьлагдсанаар эхэлсэн бөгөөд 2005 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Цаасгүй эмнэлэг” төсөл, 2008 оноос нийслэлийн харьяа эмнэлгүүдэд “Цахим карт” хөтөлбөр, 2012 оноос аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд “Телемедициний үндэсний сүлжээ”-ний дэд бүтэц, 2013 оноос улсын хэмжээнд “Эрүүл мэндийн статистик мэдээллийн нэгдсэн цахим сан”, 2015 оноос “Цахим эрүүл мэнд” (I), 2016 оноос “Цахим эрүүл мэнд” (II) үе шаттай суурь төслүүд, 2019 оноос эрүүл мэндийн даатгалын үйл ажилгааны цахим шилжилт, 2020 оноос дүрс архивлан хадгалах, дамжуулах төвлөрсөн системийг хийж, өнөөдрийг хүртэл тасралтгүй ашиглаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com