Уншиж байна...
 
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байнаЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдаг
“Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 21 аймаг болон 9 дүүргийн дархлаажуулалтын нэгжүүдэд зөөврийн компьютер гардуулан өглөө

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албанаас “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулж байна.

Тус уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн газар, төвийн дарга, Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч зэрэг 110 гаруй хүн оролцож байна.
Уулзалтын үеэр Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 883 сая иений санхүүжилт бүхий “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд олгож буй зөөврийн компьютерын дээжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЖАЙКА-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамура Эрико болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг дархлаажуулалтын бүртгэл мэдээллийг сайжруулах зорилтын хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргийн дархлаажуулалтын байнгын нэгжүүдэд зориулж нийт 548 ширхэг зөөврийн компьютерыг ханган нийлүүлсэн явдалд салбарын нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамура Эрико хэлэхдээ буцалтгүй тусламжийн хүрээнд гардуулан өгч буй 1,2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий дээрх зөөврийн компьютер нь  Монгол Улсын Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн  бүртгэл мэдээллийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр КОВИД-19 цар тахалтай тэмцэж ажилласан эрүүл мэндийн нийт ажилтнуудад талархлаа илэрхийлэн цаашдын ажилд амжилт хүсэв.

Тусламжийн хүрээнд зөөврийн компьютер хүлээн авсан аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар, төвийн төлөөлөл болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлага талархлаа илэрхийлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com