Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Танилц: Тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын бүх иргэн хамрагдах эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ

 Монгол Улсын Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон билээ. Улмаар ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж эхлэх юм.

Тэгвэл иргэд тавдугаар сарын 1-нээс эхлэн насны ангилалаар дараах эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнүүдэд үнэ төлбөргүй хамрагдана.

5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
  3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
  5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх 

Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1.6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  2. Эмнэлзүйн үзлэг:
  3. Биеийн хэмжилт, БЖИ:
  4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
  5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

18-30 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Зүрхний цахилгаан бичлэг,
  7. Цээжний рентген зураг
  8. Эмчийн үзлэг
  9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  10. Дүгнэлт
  11. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  7. Эсийн шинжилгээ –ПАП тест,
  8. Хэвлийн хэт авиа,
  9. Бамбайн хэт авиа,
  10. Хөхний хэт авиа,
  11. Зүрхний цахилгаан бичлэг,
  12. Улаан хоолой, ходоодны дуран,
  13. Цээжний рентген зураг
  14. Эмчийн үзлэг:
  15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
  16. Дүгнэлт
  17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Эсийн шинжилгээ –ПАП тест,
  7. Хэвлийн хэт авиа,
  8. Бамбайн хэт авиа,
  9. Хөхний хэт авиа,
  10. Зүрхний цахилгаан бичлэг,
  11. Улаан хоолой, ходоодны дуран,
  12. Цээжний рентген зураг
  13. Эмчийн үзлэг
  14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  15. Дүгнэлт
  16. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Хэвлийн хэт авиа,
  7. Бамбайн хэт авиа,
  8. Хөхний хэт авиа,
  9. Зүрхний цахилгаан бичлэг,
  10. Улаан хоолой, ходоодны дуран,
  11. Цээжний рентген зураг
  12. Эмчийн үзлэг
  13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
  14. Дүгнэлт
  15. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com