Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн шалгарсан арга бол вакцин

Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үйл явцын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.  

-Коронавирусийн вакцинаас гадна товлолт дархлаажуулалт гэж чухал ажил бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд манай улс үндэсний товлолын дагуух вакцинуудыг үнэ төлбөргүй хийдэг. Заавал хийх дархлаажуулалтад 10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин багтдаг. Үүнд сүрьеэ, халдварт саа, гепатит В, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза, улаанбурхан, гахай хавдар, улаанууд зэрэг халдварын эсрэг вакцинуудыг товлолын дагуу хийдэг гэсэн үг. Үүн дээр нэмээд сайн дурын үндсэнд иргэдийг томуу, коронавирус, ротавирус зэрэг халдварын эсрэг дархлаажуулалтад улирлаар, байнга гэхчлэн хамруулж байна.

-Цар тахлын нөлөөгөөр дэлхийд товлолоор хийдэг вакцины хамрах хүрээ хумигдсан судалгаа гарсан. “Ковид-19” дэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд товлолт дархлаажуулалтын үйл явц тасалдав уу?

-Харамсалтай нь улс орон бүрт шахам “Ковид-19”-ийн нөлөөгөөр ердийн дархлаажуулалтын хөтөлбөрүүд тасалдсан. Зарим оронд товлолын дархлаажуулалт хүртэл мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Манайд харин харьцангуй бага нөлөөлсөн. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хугацаанд цар тахалтай байсан ч товлолт вакцинуудын хамрагдалт 90 гаруй хувьтай хэвээр. Эрүүл мэндийн салбарынхан халдварын үед хамгийн их дайчлагдсан ч Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, хүүхэд бүрт хүргэхийг хичээж байгаа нь сайн үзүүлэлт.

Коронавирус бүрэн намжаагүй хэдий ч дэлхий дахинд дархлаажуулалтын хуучин хөтөлбөрүүд хэвийн явагдана гэдгийг эрдэмтэд хэлж буй. Ийм хөтөлбөрүүдийг хүн амд дархлаа тогтоох замаар тэдний эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд олон арван жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн. Дархлаажуулалтын хөтөлбөр тасалдах нь ирээдүйд тухайн халдварт өвчний дэгдэлт гарах эрсдлийг л нэмэгдүүлдэг. Жишээ нь, манайд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарсан. Энэ нь уг өвчний дархлаажуулалт үүнээс өмнө тасалдсантай холбоотой.

-Коронавирусийн вакцины нөөц одоо ч хангалттай байгаа гэсэн. Халдварын шинэ хувилбарууд нэмж бүртгэгдсээр байгаа энэ үед вакцины үр өгөөжийн талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Аливаа вакцин нь хүний биеийн дархлааны тодорхой хэсгүүдийг өдөөж, өвчин үүсгэгчид өвөрмөц санамж бий болгох зорилгоор бүтээгдсэн байдаг. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн шалгарсан арга бол вакцин шүү дээ. Коронавирусийн вакцин олон төрөл байгаа боловч вирусийн гадаргуугийн уургийг кодлох замаар л гаргаж авсан. Тэрхүү уураг нь хүний биеийн эсэргүүцлийг өдөөснөөр дархлааны санамж үүсгэдэг гэсэн үг. Уг санамж нь тухайн эмгэг төрөгч биед орж ирмэгц дархлааны урвалыг ажиллуулж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Хэдийгээр коронавирус мутацад орж, шинэ хувилбарууд нь бүртгэгдсээр буй ч вакцины нөлөө одоо ч үр дүнтэй хэвээр байгааг дэлхийн олон судалгаа харуулсаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com