Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Энхболд: Гадаадаас ирсэн хоёр хүний түргэвчилсэн шинжилгээнээс халдвар илэрсэн ч давтан шинжилгээгээр "Омерта" вирус илрээгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  мэдээлэл өглөө.

Тэрээр "КОВИД-19 халдварын шинэ хувилбар өнөөдрийн байдлаар 18 улсад бүртгэгдлээ. Африкийн улс орнууд, Израиль, Бельгид халдвар голомтлон гарч байгаа бол бусад оронд зөөвөрлөгдөж очсон тохиолдол бүртгэгдээд байна. 

Улс орнуудын хувьд халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэдийг хүлээн авахгүй харин өөрийн орны иргэдээ татан авсан тохиолдолд 10 хоног тусгаарлаж байна. Тусгаарлалитын хугацаанд хоёр удаа шинжилгээ авахаас гадна иргэдээ дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлж байгаа. Тухайлбал, тун хоорондын зайг гурван сар болгож зарлалаа. 

Манай улсын хувьд хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гарган ажиллуулж, шинжилгээ авч иргэдийг нэвтрүүлж байна. Иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг зэрэг аваад, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах байр руу шилжүүлж, дараагийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа. 

Арваннэгдүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1.040 хүн ирсэнээс хоёр тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн. Улмаар ХӨСҮТ-д шилжүүлэн PCR шинжилгээ хийхэд нэг иргэнээс дельта хувилбарын халдвар илэрч, нөгөө хүний онош үгүйсгэгдсэн" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com