Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт сургалт 6 аймагт зохион байгуулагдлаа
ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2021 байдлаар нийт 805 үйлчлүүлэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж  эрүүл мэндийн тусламж болон бусад шаардлагатай үйлчилгээ авчээ.
2022 он гарсаар нийт 424 хүн ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан. Үүнээс:
  • Насанд хүрсэн эмэгтэйчүүд- 323
  • Насанд хүрсэн эрэгтэй-35
  • Хүүхэд-66 тус тус үйлчилүүлж бие махбодь, эдийн засаг,  сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амь нас аюулгүй байдлаа хамгаалуулахаар эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна.
ЭМЯ, ГССҮТ-өөс санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг НҮБХАС-ийн техникийн дэмжлэгтэйгээр 2019 онд НЦҮТ-тэй 10 аймагт зохион байгуулж байсан туршлагатай. 2022 онд нийт 11 аймагт дээрх сургалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний хагас жилийн байдлаар Архангай, Сүхбаатар, Дундговь, Увс, Сэлэнгэ, Ховд аймгийн (АНЭ, БОЭТ) нийт 150 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн яаж эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах чадавхи сайжруулах чиглэлээрх сургалт амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбар дахь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хуулиар хүлээх үүргийг эрчимжүүлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх болон осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.



Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com