Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
"Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д​​​​​​​ хандсан нийт иргэдийн 38,8 хувь нь эмнэлгийн байгууллагад талархал илэрхийлжээ
Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа.
 
Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, Хавдар Судлалийн Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Хүрэлсүх нар оролцлоо. 
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа. Тэрээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 10 дугаар сарын 01-27-ны өдрүүдэд нийт 201 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 126 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 62.6 хувьтай байна. 
Нийт хандсан иргэдийн 50 хувь нь гомдол, 3.9 хувь нь санал, 7.1 хувь нь хүсэлт, 38.8 хувь нь талархал илэрхийлж хандсан. Иргэдээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт 20 буюу хамгийн их талархал ирсэн бол дараа нь ХСҮТ, ЭХЭМҮТ-д талархлаа илэрхийлсэн байна. Өмнөх сартай харьцуулбал эрүүл мэндийн салбартай холбоотойгоор хандсан иргэдийн тоо 30.4 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. 

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харвал:
  • Эрүүл мэндийн яам-23.4%
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-19.5%
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-18.2%
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг-10.4%
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв-6.5%
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-5.2%
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг-5.2%
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв-3.9%
  • Амгалан амаржих газар ТМЭ-2.5%
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг-2.5%
  • Хавдар судлалын үндэсний төв-1.2%
  • Хүүхдийн төв сувилал-1.3%
 
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харвал:
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-35.0%
  • Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-14.2%
  • Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-12.9%
  • Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-11.6%
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-9.0%
  • Бусад-7.7%
  • Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-7.7%
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-1.2%
 
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com