Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Нэгдүгээр эмнэлгийн шинэ дарга Т.Мөнхсайханы жилийн орлого долоон тэрбумаар хэмжигдэж байна

Наадмын өмнөхөн хийгдсэн нэгэн томилгоо олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, Улсын нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайханыг долдугаар сарын 5-ны өдөр томилсон юм. Дээрх томилгоо, шинэ нисэх онгоцны буудлын нээлт, хаврын чуулганы хаалт, ээлжит бус чуулганы нээлт давхацсан өдөр тохиож буй нь ч санаандгүй тохиолдол биш мэт. Т.Мөнхсайханы хувьд УИХ-ын сонгуулийн дараахан буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ГССҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож байсан түүхтэй. Тэрбээр, “Би МАН-д 500 сая төгрөг өгч дарга болсон” хэмээн ярьсан гэгдэж, хэвлэлүүд “ГССҮТ-ийн захирлын албан тушаал 500 сая төгрөгийн үнэтэй юу” гэхчлэн бичиж байсан билээ. Ер нь Т.Мөнхсайханы талаар анхаарал татмаар яриа олон бий. Тухайлбал, түүнийг эмнэлгийнхэн хувьдаа дурангийн мэс заслын төхөөрөмжтэй, үүгээрээ төлбөртэй мэс ажилбар хийдэг, төлбөрийг нь хувийн дансаараа авдаг гэлцдэг. Түүнчлэн хувийн компаниараа дамжуулж эмнэлгийн шаардлагатай хэрэгсэл, хиймэл үе зэргийг оруулж ирж, өндөр үнээр зардаг гэх яриа ч бий.


Олны үг ортойг батлах мэт, түүний хөрөнгө орлогын мэдүүлэг өнгөрсөн жилүүдэд огцом өсчээ. Авлигатай тэмцэх газраас гаргадаг ХОМ-т дурдсанаар, 2017 онд Т.Мөнхсайханы жилийн орлого 207 сая төгрөг байсан бол өнгөрөгч 2018 онд долоон тэрбум болтлоо өссөн байв. Мөн 647 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц барилга байгууламжийн тоо нь дөрвөн тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд хүрчээ. Үүнээс гадна тэрбээр таван тэрбум 528 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байх юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар “МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэргүүтэй намын томчууд Т.Мөнхсайханыг хүчээр томилуулсан нь намын санхүүжилт босгох зорилготой” гэнэ. Харин Т.Мөнхсайхан ажлаа авсан даруйдаа “Би багаа дагуулж ирнэ” гэж мэдэгдсэн байна.


Т.Мөнхсайхан нь ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа бүтцийн оновчгүй өөрчлөлтүүд олон хийж, эмнэлгийн аж ахуйн ажлуудыг эмх цэгцгүй болгосон, сонгуулийн сурталчилгаанд хүчээр явуулсан эмч нарын багийн автомашин осолд орж, арав гаруй эмч хүнд, хөнгөн бэртсэн зэрэг хар бараан намтар арвинтай хүн юм.
Ийм хүнийг гэнэт Улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар томилсон талаар мэргэжлийн хүрээнийхэн нь “ГССҮТ-ийг “самарсан” хүнээр эрүүл мэндийн салбарын тавин хувийг ганцаараа авч явдаг Нэгдүгээр эмнэлгийг удирдуулж байгаа нь буруу. Нэгдүгээр эмнэлэг олон талт үйл ажиллагаатай учир Т.Мөнхсайхан удирдаж чадахгүй” гэхчлэн ярьж байна.
Дашрамд сонирхуулахад, Т.Мөнхсайхан нь анагаах ухааны магистр, клиникийн профессор бөгөөд 2006-2016 он хүртэл ГССҮТ-д их эмч, Үений дурангийн нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com