Уншиж байна...
 
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байнаЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдаг
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михневтэй уулзлаа
Өнөөдөр Эрүүл Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Дэлхийн Банкны суурин төлөөлөгч А.Михнев болон Дэлхийн банкны Цахим Эрүүл мэнд төслийн багийн зөвлөх Г.Пагма нартай уулзлаа.
 
Уулзалтын үед Дэлхийн банктай хамтран  хэрэгжүүлж буй цахим эрүүл мэнд төслийн явцын асуудал дээр санал солилцлоо. Одоог хүртэл Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүд  30 гаруй цахим системүүдийг ашигладаг бөгөөд хоорондоо холбогдож, интеграц хийгддэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан ба эмнэлэг бүрд тусдаа ашиглагддаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон  системийг хоорондоо холбогддог болгож  интеграц хийх цахим шинэчлэлтийг  Дэлхийн банкны  дэмжлэгээр хэрэгжүүлэн  ажиллаж байна.
 

 
Дэлхийн банкны дэмжлэгтэй энэхүү төслийн  хүрээнд мөн эрт илрүүлэг арга хэмжээнд анхан шатны 330 сум, 210 орчим өрхийн эрүүл мэндийн төвийг хооронд нь холбох нэгдсэн платформыг ашиглаж байна. Уулзалтын үед Дэлхийн Банкны суурин төлөөлөгч А.Михнев тус банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд хийсэн үнэлгээгээр энэхүү төсөл нь төсөл хэрэгжсэн улс орнуудаас хамгийн амжилттай хэрэгжсэн төслөөр шалгарсныг дуулган Монгол улсын Засгийн газар ба Дэлхийн банкны хамтын ажиллагааны сайн жишээ болсныг онцлов.
 
Эрүүл Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Цар тахал эхлэхээс өмнө ба цар тахлын хүнд үед дээрх төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ихээхэн үр дүн өгч Монгол улс цар тахлыг хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг  онцлон Дэлхийн банкинд халуун  талархал илэрхийллээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com