Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг сольсныг ажилтнууд нь эсэргүүцлээ

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд тус төвийн даргыг хууль бусаар халсан талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрс оношилгооны эмч Б.Ганбат ярихдаа, “Наадмын өмнөхөн долдугаарын сарын 10-ны өдөр НЭМГ-ын хоёр хүн манай байгууллага дээр ирж, байгууллагын дарга Ө.Батжаргалыг тодорхой үндэслэл шалтгаангүйгээр, хууль бусаар ажлаас нь халж, тамга тэмдгийг нь хураан авсан.
Бид тэр өдөр байгууллагынхаа шилдэг ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулж, баяр хөөртэй байсан. Ийм үед гэнэт манай байгууллагын даргыг халах болсныг бид бүхэн улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Тиймээс НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарын хууль бус үйлдлийг эсэргүүцэн тус дүүргийн 460 гаруй эмч эмнэлгийн байгууллагын ажилтнууд гарын үсгээ зуран эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

 

Бид гарын үсэгтэй эсэргүүцэл шаардлагаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт хүргүүлсэн. Манай байгууллага өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбартаа жишиг тогтоож, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, дурангийн мэс заслыг хийдэг болсон. Манайхаас өөр аль ч дүүргийн эмнэлэг энэ мэс заслыг хийдэггүй. Энэ бол Ө.Батжаргал даргын, түүний бүрдүүлсэн баг хамт олны гавьяа. Гэтэл “Ачтан” эмнэлгийн даргаар ажиллаж байсан, уламжлалтын эмч мэргэжилтэй З.Балдандугар гэдэг хүн шинэ даргаар ирлээ. Манай дүүргийн эрүүл мэндийн салбар уналтад орчихсон бол хамаа алга. Гэтэл хамгийн амжилттай яваа, хийсэн бүтээсэн зүйлтэй энэ төвийн удирдлагыг сольж, битгий самраач. Улс төрчид та бүхэн бусад томилгоогоо хийж болно. Харин эрүүл мэндийн салбараас хол байгаач ээ хэмээн хүсч байна. Эрүүл мэндийн салбар бол улс төрчдийн тоглоом биш. Шинэ даргаар томилогдсон З.Балдандугар гэдэг хүн урьд нь хоёр ч удаа сонгуульд нэр дэвшсэн, МАН-ын гишүүн, улс төрч хүн. Харин манай хуучин дарга Ө.Батжаргал 1998 оноос тус төвд арга зүйч эмчээс ажлын гараагаа эхэлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Улмаар тасгийн эрхлэгч, орлогч даргаар ажиллаж байгаад 2013 оноос Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож, тасралтгүй 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн, улс төрөөс хол хөндий, эрүүл мэндийн салбарт амь, амьдралаа зориулж байгаа хүн юм шүү дээ” гэлээ.

 

З.Балдандугар гэж хэн бэ?
З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт удаа дараа хүч үзээд өвдөг шороодож байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Баянгол дүүргээс хамтран нэр дэвшсэн, түүний гарын хүн гэгддэг ажээ. Улмаар 2018 оны дөрөвдүгээр сараас Эрүүл мэндийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Түүний жилийн орлого 23 сая бөгөөд 240 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 38 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 150 сая төгрөгийн авлагатай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

Эрүүл мэндийн яаманд хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан З.Балдандугар анхан буюу хоёр дахь шатны эрүүл мэндийн байгууллагад ийнхүү томилогдон ирсний учир юу юм бол. Сонгуульд нэр дэвшиж байсан хүнийг МАН ийнхүү томилсон нь 2020 оны сонгууль угтсан ажиллагаа байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь тус дүүргийн эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэл, бүтээн байгуулалт бүрийг ашиглах санаархал байж ч болох юм.
Юутай ч, түүний томилгооны талаар эрүүл мэндийн салбарынхан ам муутай байна. Олны үг ортой гэдэггүй бил үү. Тэдний ярьж буйгаар, “Ачтан” эмнэлгийн үйл ажиллагааг уналтад оруулсан, улстөрч хүн эрүүл мэндийн төвийг удирдах нь зүйд нийцэх үү, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсох сэтгэлтэй хүний л хийх ажил” гэцгээж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com