Уншиж байна...
 
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байнаЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдаг
Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төвтэй 2010 оноос хойш манай эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр сургах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллаж эхэлсэн билээ. УНТЭ, “Асан” Эрүүл мэндийн төв хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэх талаар ярилцахаар өнөөдөр /2024.06.20/ онлайн хурлыг зохион байгууллаа.

Уулзалтад УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар, БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төвийг төлөөлж Олон улсын харилцааны хэлтсийн дарга Куан Ким, Олон улсын харилцааны ахлах менежер Кристина Хан, Олон улсын эмнэлгийн зохицуулагч Л.Пүрэвсүрэн нар тус тус оролцов.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Олон жилийн турш бидэнтэй тууштай хамтран ажиллаж ирсэнд баярласнаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсад элэг шилжүүлэн суулгах технологи нутагшаад өнөөдрийн байдлаар 270 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна” хэмээгээд цаашид “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Хамтран ажиллах гэрээний гол нөхцөл нь БНСУ-д манай эмч мэргэжилтнүүд суралцахад байрлах байр, сургалтын төлбөр, хоолны зардлыг Асан эмнэлгийн зүгээс бүрэн хариуцах юм. Мөн ажиллах чиглэлийн цар хүрээ, хамтран ажиллах салбаруудыг ярилцаж удахгүй гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Өнгөрсөн 2023 онд гэхэд УНТЭ-ийн элэг шилжүүлэх, нойр булчирхай шилжүүлэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ /ЭКМО/, дотоод шүүрэл, гастроэнтерологи, дүрс оношилгоо, дурангийн чиглэлийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн БНСУ-д суралцсан байна.



 

Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com