Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Амьд донорын тал элгийг дурангийн аргаар тайрч авах хагалгааг амжилттай хийлээ
Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулж эхэлснээс хойш 2025 оны байдлаар 180 удаа элэг шилжүүлэн суулгажээ.
 Амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засалд донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах амьдралын чанарыг хадгалах асуудал нэн чухал байдаг.
 Тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2024 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засалд донорын баруун элгийг дурангийн аргаар тайрах технологийг нутагшуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр анхны хагалгаагаа амжилттай хийлээ.
 Эрүүл байж, бусдад амьдрал бэлэглэж буй донорын элгийг хөнөөл багатай дурангийн аргаар тайрч авснаар донор маань хагалгааны дараа богино хугацаанд илаарших, биед үүсэх шархны хэмжээ жижиг болж гоо сайхны хувьд хохирол бага байх боломж бүрдэж байна.
Тус төвд хийгдэж буй анхны мэс заслыг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн (ILDLTG) ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Kwang Woong Lee ахлан БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлгийн мэс заслын зөвлөх профессор Kwang Woong Lee, профессор Kim Jae Yoon, мэс заслын сувилагч Shin Eun Hye нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран хийж зөвлөн туслалаа.
 Цаашид уг мэс заслыг бүрэн нутагшуулах зорилгоор ХСҮТ нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
 Профессор Kwang Woong Lee-ийн багийнхан 2015 оноос амьд донорт дурангийн аргаар баруун элэг тайрах мэс засал хийж эхэлсэн бөгөөд робот болон дурангийн аргыг ашиглан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж буй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай мэс заслын цөөхөн багуудын нэг юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com