Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сонгино мэдрэлийн өвчинд маш сайн үр дүнтэй

АНУ-ын Хорт хавдар судлалын үндэсний төвөөс хорт хавдарт хамгийн сайн бүтээгдэхүүнээр нэгдүгээрт сармис ордог нь үнэн хэдий ч сонгино мөн түүнтэй энэ зэрэгцдэг хэмээн баталжээ. Үүнээс гадна 1993 онд Америкийн Кунэл дээд сургуулийн дипломын судалгааны үр дүнд сонгины күэрсэтин элемент нь сонгиныг түүхийгээр идэх юм уу чанаж, шарж идэх үед хүний биед яг адилхан үйлчилгээтэй байдгийг тогтоосон байна. Ингээд айл бүхний хөргөгчинд байдаг сонгино гэгч гайхамшигт ногооны анагаах увидсаас та бүхэнд хүргэе.

 

Сонгины үр дүн ба өндөр даралт

Дэлхийн эрүүл мэндийн сангаас гаргасан судалгааны үр дүнд зүрхний өвчний үзүүлэлтээрээ хамгийн багад ордог улс бол Хятад юм. Тос ихтэй хоол иддэг хятад хүмүүс цусны даралт өвчнөөр бага өвчилдөг нь сонгины хэрэглээтэй холбоотой. Учир нь сонгины күэрситиний элемент нь цусанд сайн холестеринийг ихэсгэж өгдөг ба муу холестеринийг багасгадаг учраас цусны эргэлтийг сайжруулдаг байна. Сонгино нь цусан дотор байдаг хэрэггүй өөх тос, холестеринийг байхгүй болгодог учраас цусны артерийн судасны хатуурал ба даралт ихтэй хүнд сайн юм. Ялангуяа цусны урсгалыг нээж судсаар сайн гүйхэд тусалдаг.

 

1. Сонгино зүрхний өвчинд сайн

Английн хүнсний судалгааны төвийн Пүлгүрүн докторын багийнхан сонгины дотор байдаг күэрсэтин элемент нь артерийн судасны хатуурлыг бий болгодог архаг өвчний үрэвслээс хамгаалдаг гэжээ. Күэрсэтин гэх элемент сонгиноос гадна цай, алим, улаан дарс зэрэгт агуулагддаг бөгөөд хоол идсэний дараа судасны дотор, гадна талын эсэд өөх тос, холестерин бөөгнөрч үлдэхээс сэргийлдэг байна.

 

2. Сонгино нүдний харааг сайжруулдаг

Сонгино даралт бууруулахаас гадна хялгасан судасны цусны хоолойг бат бэх болгодог. Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, инсулиний эргэлтийг түргэсгэдэг ба чихрийн шижин өвчин даамжрахаас сэргийлж, нүдний харааг сайжруулдаг. Мөн туршилтын үр дүнд амны хөндийн өмөн үүн өсөлтийг 35 хувиар бууруулсан байна.

 

3. Харвин өөх тосыг задалдаг

Нөхөр нь өвчин тусахад эхнэр нь өвдөх магадлал 32 хувь байдаг гэнэ. Учир нь ахуй амьдрал, дадал зуршил адилхан учраас тэр. Үүнийг гэдэс хэвлийн СТ дуранд харсан үр дүнгээс харвал, эмэгтэйчүүдийн харвин гадна талаараа давхар нугалаатай өөхлөлтийг бий болгодог бол эрчүүдийн харвин ходоод гэдсэнд өөхлөлт бий болгодог гэжээ. Ходоод гэдсэнд өөхлөлт үүсэх нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг. Гэдэсний өөхлөлт амархан задарч, элэг шилждэг байна. Тэгвэл сонгины күэрсэтин элемент нь гэдэсний нугалаа, харвингийн өөх тосыг задралд орохоос хязгаарладаг. Али сульфат нь хүний биеийн доторх өөх тос нэгдэх үйлдлийг хязгаарлаж өгдөг. Сонгино өөх тос багатай, уураг кальци ихтэй байдаг. Сонгино их хэрэглэвэл өөх тос ходоод гэдсэнд шингэхэд саад болж, калорийн хэмжээг багасгадаг байна. Сонгиныг өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэвэл биеэс хортой зүйл гадагшилж, дотор эрхтнийг цэвэрлэхээс гадна жин багасгадаг.

 

4. Сонгино ба хорт хавдар

Сонгино хорт хавдрын эсрэг төлөөлөл болсон хүнсний бүтээгдэхүүн юм. Америкийн хорт хавдар судлалын төв таван жилийн турш судалгаа хийсний дүнд сонгинод хамгийн их агуулагддаг күэрсэтин нь хорт хавдар үүсгэдэг эсийн шинжийг багасгадгийг баталжээ. Насанд хүрсэн хүн өдөрт 50 грамм орчим сонгины бэлдмэлийг хоёр жилээс дээш хугацаатайгаар хэрэглэвэл үр дүн нь гардаг. Сонгины хүчиллэг бодис нь нүдний цагаан унах, судас нарийсах, хөхний, бүдүүн гэдэсний, өндгөвчний, ходоодны, уушгины, давсагны хорт хавдар зэрэг өвчнүүдэд ач тустай юм байна.

 

5. Сонгино никитоны хор уршгийг гадагшлуулдаг

Хүний биед никитон орох үед элэгний үйл ажиллагааг хямруулдаг. Тэгвэл сонгины хальсанд маш их хэмжээгээр агуулагддаг пулипэнул элемент нь никитоныг шавхан гаргахад маш үр дүнтэй. Тамхи татдаг залуучууд сонгины гадна хальсыг угаагаад буцалгаж уувал олон талын ач тустай гэжээ. Мөн улаан лооль, тоор жимс нь ханасан нүүрс төрөгчөөр баялаг учраас никитоны задралын явцад маш сайн үр дүн үзүүлдэг байна.

 

6. Сонгино элгийг хамгаалдаг

Сонгино элэгний өвчнөөс сэргийлж эмчилдэг. Архи уухын өмнө сонгино их идвэл согтдоггүй. Архи уусны маргааш толгой өвдөж, огиудас хүрэх үед сонгино идвэл дотор онгойж тайван болдог.

 

7. Хүний биеэс мөнгөн усыг гадагшлуулдаг

Сонгино, сармисны дотор хүхрийн элемент орсон байдаг учраас мөнгөн усыг хүний биеэс гадагшлуулж өгдөг онцгой үүрэгтэй. Сонгиноос халуун амт гаргадаг элемент болох алишин хүний биед байгаа нян бактерийг эсэргүүцэх чадалтай.

 

8. Ой санамжийг сайжруулдаг

Эрдэмтэд сонгинод байдаг прогэстэронэ элементийн найрлага нь их тархины сигналыг идэвхжүүлж, удаан хугацаагаар санах ой санамжийг сайжруулж өгдгийг тогтоожээ. Мөн мэдрэлийн өвчинд сонгино маш сайн үр дүн үзүүлдэг. Орос судлаачид түүхий сонгиныг таван минут орчим зажилбал амны хөндийг ариутгах ба ханиад хүрсний дараа хоолойн ангенна болон толгойн өвчнийг намдаадаг гэжээ.

 

9. Ханиад

Сонгино уушгины үрэвслийн явцыг багасгаж, цэр ховхолдог. Мөн ханиадны вирусийг бууруулж, витамин С-г биед сайн шингээж өгдөг үүрэгтэй юм. Сонгино улаан хоолой юм уу, уушгины хананд наалдсан нөсөөжилтийг биеэс гадагшлуулж арилгаж өгдөг. Хамар бөглөрөх үед сонгины ханд бага зэрэг уухад үр дүнгээ өгдөг. Ханиад хүрсний дараа ч хоолойны төвөнхийг эмчлэх чадвартай. Сонгиныг өдөр бүр идвэл найтаалгах, нус гоожих зэргийг намдаадаг.

 

10. Хөгшрөлтөөс сэргийлдэг

Сонгинод агуулагдах күэрсэтин биед хортой идэвхтэй хүчилтөрөгчийг ялгаруулж байгаа элементээс хамгаалах ач тустай. Хүний бие дэх муудсан эсийг 100 хувь дахин сэргээж амьдруулдаг гэсэн баримт ч бий.

 

11. Үс уналтаас урьдчилан сэргийлдэг

Сонгино арилгаад хандыг нь үсэндээ түрхэн массаж хийвэл эргэн тойронд массаж хийвэл үс сайн ургаж, намирсан зөөлөн болдог. Долоо хоногт 2-3 удаа тасралтгүй хийснээр үр дүн нь мэдэгдэнэ. Сонгино байнга идвэл үс унахаас урьдчилан сэргийлдэг. Тамхи татах нь үс унах гормоныг хурдасгаж халзан толгойтой болгодог.

 

12. Ганихрах өвчнөөс сэргийлнэ

Ганихрах өвчинд витамин В1, В2, В6, В12 зэрэг найрлага орсон ногоо юм уу алишин хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл маш сайн. Эдгээр витамин дутагдвал ганихрах өвчин өдөөгддөг. Харин сонгинод кальци, төмөр, фосфор, натри зэрэг эрдэс баялаг их агуулагддаг учир ганихрах өвчнөөс сэргийлдэг сайн хүнсний ногоо юм. Кофе, кола зэрэг кафен юм уу сахар их орсон ундаа нь ганихрах өвчнийг улам өдөөж хурдасгадаг.

 

13. Арьсны гоо сайхан

Сонгинод идэвхтэй хүчил төрөгч үүсэхээс хамгаалдаг элемент байдаг. Сэвх, толбонд илүү ач тустай ба арьсанд хөгшрөлт явагдахыг зогсоож, үрчлээ тогтохоос сэргийлдэг. Нөсөөжилтийг байхгүй болгож арьсыг цэвэр сайхан болгодог.

15. Харшил

Сонгино хүний биен дээр харшил гарах, бүх биений арьс загатнах, улирал солигдох үеэр арьсыг хамгаалах олон талтай. Мөн элэгний үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг учраас жирэмсний хордлого, эмийн хордлогонд орох үед маш сайн.

 

14. Ходоодны үрэвсэл

Сонгино ходоодны үрэвслийг бий болгодог хелико бактераас хамгаалдаг. Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг. Ходоод гэдэсний үйл ажиллагаа таагүй үед өтгөн хатах зэрэгт нэг ширхэг сонгино идвэл маш сайн үр дүнтэй байдаг.

 

15. Ясны сийрэгжилтээс сэргийлдэг

Шведийн Бэрин дээд сургуулийн судалгааны багийнхан сонгины дотор орсон элемент ясны сийрэгжилтийг багасгаж, зогсоож өгдөг гэж мэдэгджээ. Мөн нас ахиж, зөнөх өвчин тусахаас ч мөн адил сэргийлж өгдөг.

 

16. Нойргүйдэх

Түүхий сонгино хэрчээд толгой дээрээ тавиад унтвал нойр сайн хүрдэг. Сонгино идвэл ядаргаа тайлагдаж тархины үйл ажиллагаа тайван явагдаж, нойргүйдэх өвчинд эмчилгээ болж өгдөг. Мөн сонгино үнэрлэх төдийд л нойр хүрдэг чухал ач тустай юм.

 

17. Чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг

Сонгино хүний биеийн инсулины үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Үүгээр дамжуулан чихрийн шижин өвчин багасч эдгэрэх боломжийг өндөр болгодог байна. Эм уух нь хүний бие дэх холестеринийг ихэсгэдэг бол сонгино эсрэгээрээ маш сайн үр дүнтэй ажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com