Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Бадам: “Арвис төгссөн хүүхэд ийм байдаг даа” гэж хэлэхийг сонсох сайхан

“Арвис” сургуулийн гүйцэтгэх захирал Н.Бадам 1994 Боловсролын их сургуулийг математик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгсчээ. 1998 онд математик, англи хэл, мэдээлэл зүйн төрөлжсөн “Арвис” сургууль байгуулагдахад тэрбээр хөтөлбөрийг нь боловсруулсан гэнэ. Түүний ээж А.Лхагва “Арвис” сургуулийг үүсгэн байгуулагч ажээ.

 

-Танай сургуулийн сургалтын онцлог юу вэ?
-Улсын сургуулийн нэгдүгээр ангийнхан хавар Цагаан толгойн баяраа хийдэг. Манайх харин арванхоёрдугаар сард хийдэг. Уншиж ойлгох чадварыг нь эрт суулгаад, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх хичээлүүд нэмж ордог. Цээж бодлого, ой тогтоолт сайжруулах, задлах, хөгжүүлэх хичээлүүд нэмэлтээр ордог юм. Хоёрдугаар ангиас нь шатар ордог. Шатар тоглодог хүүхдүүд сууж сурдаг. Бага ангийн хувьд хоёрдугаар анги чухал. Хамгийн мундаг төлөвшил, сайхан бичих, ярих чадварт суралцдаг үе.
Хүүхдийг сургахад гэр бүлийн хүмүүжил чухал. Гэртээ очоод тодорхой хэмжээгээр хичээлээ давтах хэрэгтэй байдаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцан ярилцах тал дээр дутагдалтай байгаа нь харагддаг. Ярихгүй бол хүүхэд яаж хөгжих вэ. Гэрт очиход нь ядаж цээжилсэн шүлгийг нь асуудаг. Сургууль дээрээ ямар хоол идсэн, юу сурсан гэдгийг нь яриулдаг бол хүүхэд өөр болдог.


-Танай сургуулийн хүүхдүүд сургууль дээрээ хэдэн цагийг өнгөрүүлдэг вэ, өдрийн хоолоо сургууль дээрээ иддэг үү?
-Нэгээс тавдугаар ангийн сурагчдад халуун хоол өгдөг. Халуун хоол, бантан, аарц, сүүтэй будаа, зутан шөл гэх мэт халуун хоолтой. Дээр нь мантуутай шөл, хуурга гэх мэт хоолоор бас хүүхдүүдэд үйлчилдэг. Бага ангийн сурагчид 9-14 цагийн хооронд сургууль дээрээ байдаг. Нэг, хоёрдугаар ангиас эхлээд мэргэжлийн багш нар хичээл ордог. Шаардлагатай тохиолдолд бага ангийн багш монгол хэл орно. Өөр багш математик орох жишээтэй. Багшийг чадваржуулахад анхаардаг. Хүүхэд зөвхөн ангийн багштайгаа бус өөр олон багштай харьцаж сурна. Энэ хүүхдийг яаж сургах, төлөвшүүлэх вэ гээд олон багш хамтдаа ярилцаж шийдвэр гаргадгаараа давуу талтай. Эцэг эхчүүд ч дуртай байдаг.

-Танай сургуулийн “Зөв хүн зөв нийгмийг бүтээнэ” гэсэн уриаг ирж явахдаа харсан. Зөв хүн гэж ямар хүнийг хэлж байна вэ?
-Өөрийгөө хүндэлдэг. Цагийн юмыг цагт нь өдрийн ажлыг өдөрт нь гэдэг зарчмыг чухалчилдаг. Хүүхдүүддээ долоон дадал суулгах гэж хичээдэг. Чухлыг нь эхэнд нь хий. Идэвхтэй бай, төгсгөлийг нь төлөвлө гэх мэт долоон зарчим бий. Чухлыг нь эхэнд нь хийгээд бусдыг хүндэлж, ойлгож явах, бусадтай зөв харилцах нь чухал. Чи дуугүй бай гээд бие биенээсээ давах гэж хичээдэг. Тэр хүнийг дуугүй байлгахын тулд өөрөө эхлээд дуугүй болчих хэрэгтэй. Зөв байхын тулд өөртөө дүгнэлт хийдэг. Цагийн юмыг цагт нь хийдэг байх нь чухал. Ийм нөхцөлд ирээдүйдээ зөв зохион байгуулалттай, бусдыг хүндэлж сонсдог хүн олширвол нийгэм тэр чигээрээ бусдыг ойлгож хүндэлдэг хэлбэр лүү орно.

-Ямар багшийг үнэлдэг вэ?
-Багш нарын хувьд мундаг нэр алдартай багш гэхээсээ хүүхдэд хэр өгөөжтэйг нь хардаг. Багш нараа сурагчдаар үнэлүүлдэг. Заах арга ямар байна, чи заасан хичээлийг нь хэр ойлгож байна. Харилцааны соёл ямар вэ, юун дээр анхаармаар байна гээд хүүхдүүд багш нараа үнэлдэг. Мундаг чадвартай мэдлэгтэй гэхээсээ илүү сэтгэлтэй, хүүхдийнхээ онцлогийг олж хараад, хөгжүүлж байгаа багш л сайн тэр талд дээр нь ажиллахыг зорьдог. Багш нартаа бясалгалын хичээл оруулдаг. Багш нартайгаа хүүхдээ хөгжүүлэх чиглэлээр ярилцдаг. Багш нараа ажлын байран дээрээ хөгжихөд нь дэмждэг. Хичээл заана гэдэг арга ухаан юм л даа. Манайд тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй мундаг багш нар бий. Англи хэлний багш нар маань онцлог хөтөлбөр боловсруулдаг. Манай сургалтыг мундаг явдаг гэж үнэлдэг. Математикийн хичээлүүдийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэхээр бэлтгэж байна. Багш нар мэдлэгээ хүүхдэд хэрхэн хүргэх, өөрөө яаж цэгцэлж хөгжих вэ гэдэг тал дээр нь ажилладаг. Багш нар маань сургалтад хамрагддаг. Гаднаас хүмүүс урьж, яриа лекц хийлгэдэг. Англи хэлний хичээл ордог.


-Багш нарт бясалгал хийдэг гэснээс хүүхдүүдэд бас бясалгал хэрэгтэй гэдэг. Танайх хүүхдүүдэд бясалгал ордог уу?
-Бясалгалд хамрагдсан хүүхдүүд ямар гоё юм бэ гэдэг. Бид хөтөлбөрөө боловсруулж байгаа. Сар бүр хүүхдүүдийн ахиц хөгжлийг дүгнэдэг. Хүүхэд өөрөө юу гэж дүгнэж байна, эцэг эхчүүд юу анзаарсан, багш юу гэж дүгнэж байна гэдэгт анхаардаг. Хүүхэд сайн талаа олж харахаараа эрч хүчтэй болдог. Энэ жил туршилтын маягаар орж үзсэн. Их үр дүнтэй байгаа. Ирэх жилээс албан ёсоор хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхэд өөрөө их стресстэй байдаг. Томчууд тэр бүр анзаардаггүй. Хүүхдийн сэтгэл зүрхэнд оч асаавал өөрөө үлээгээд тордоод явдаг. Өглөө 8,45-9,00 цагийн хооронд дасгал хийгээд, “Халуун элгэн нутаг” дууг дуулж тангаргаа уншдаг. Түүнийх нь дараа хүүхдүүдэд урам өгсөн үг хэлэхийг хичээдэг.

-Төгсөгчид хэр амжилт үзүүлж байна. ЭЕШ-аар ямар амжилт үзүүлдэг вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр манайх дүүрэгтээ эхний тавд явдаг. Англи хэлээрээ улсад эхний 20-д багтдаг. Энэ жил илүү их амжилт гаргана гэж найдаж байна. Төгсөгчид маань МУИС, ШУТИС, Анагаахад их элсдэг. Австралид суралцаад инженер хийж байгаа хүүхдүүд байна. Гадны байгууллагад амжилттай ажиллаж яваа хүүхдүүд ч бий. Төгсөгчид маань хүссэн сургуульдаа ороод, хүссэн мэргэжлээрээ ажиллаж яваа. Өнгөрсөн намар 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн, бид.

-Арвис гэдэг нь ямар утгатай үг вэ?
-Мэдлэг, ухаан гэсэн утгатай санскрит үг.

-Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг эцэг эхчүүд анхаарал илүү тавих байх гээд хувийн сургуульд бас их өгдөг юм шиг ээ. Ийм хүүхдүүдэд зориулж, тусгай хөтөлбөр боловсруулдаг уу?
-Багш хүүхдийн чадварт тохирсон агуулгаар заадаг. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд зарим тал дээрээ бусад хүүхдүүдээс ч илүү байх нь бий. Зураг урлаг, технологи дээр огт өөр сэтгэдэг. Тэр давуу тал дээр нь түшиглэж сургадаг. Эцэг эхтэй нь хамтраад зурсан зургаар нь үзэсгэлэн гаргахаар ярилцаж байгаа. Дахиад өөр нэг ертөнц шүү дээ. Есдүгээр ангид тархины саажилттай хүүхэд бий. Дуулж, бүжиглэх авьяастай. Ангийнхан нь санаа тавьдаг. Хүүхэд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хайрлаж хүндэлж сурна гэдэг чухал гэж боддог.

-Дараагийн 20 жилийнхээ талаар бодсон уу?
-Боловсролын чиг хандлага, хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ байнга өөрчлөгдөж байдаг. Багш нар маань нэг зорилготой байх учиртай. Эцэг эхчүүдэд зөвлөж тусалдаг, ярилцдаг багтай болно гэж бодож байгаа. Эцэг эхчүүдээр дамжуулаад хүүхдүүдээ хүмүүжүүлнэ.

-Хүмүүнлэгийн ажилд хэр оролцдог вэ?
-Улаан загалмайн гишүүн сурагчид байдаг.Тэр хүүхдүүд маань анги ангидаа зохион байгуулаад, хүмүүнлэгийн аянуудад оролцдог.

-Гэрийн даалгавар хэр өгдөг вэ. Эко орчин бүрдүүлэхэд анхаардаг уу?
-Ахлах ангийнхан маань 8-16 цаг хүртэл сургууль дээрээ байдаг. Үндсэн хичээл нь 14 цаг гээд дуусдаг. Түүнээс хойш тодорхой хичээлүүдээр давтлага, даалгавар хийдэг.
Бид хог хаягдал бага гаргах гэж хичээдэг. Дуусаагүй дэвтрийнхээ хуудсуудыг үдээд ноорог хийдэг. Манай ахлах ангийн сурагчид ийм дадалтай болсон.

-Тэмцээн уралдаан их зохиодог уу?
-Манай хүүхдүүд спортын тэмцээн зохиодог. 6-12 дугаар ангийн хүүхдүүд хамтарч баг бүрдүүлдэг. Бие биенээ мэддэг болно. Доод ангийнхандаа тусалдаг, сонсдог болдог.
Сурагчид сурсан мэдсэнээ тайлагнах буухиат ажлууд зохиодог. Манай өртөөчилсөн ажлыг эцэг эхчүүд их үнэлдэг юм. Таван анги байлаа гэхэд өртөө болгон дээр эцэг эхчүүд хуваагдаад ордог. Манай хүүхдүүд математик, монгол хэл, физик, химийн хичээлээр юу сурсан бэ гэдгийг богино хугацаанд харах боломжтой. Эцэг эхчүүд манай зургадугаар ангийн хүүхэд физик, химийн хичээл дээр иймэрхүү хичээл үзсэн юм байна. Долоо, арванхоёрдугаар ангидаа ийм мэдлэгтэй болох юм байна гээд хардаг. Найман минут дууслаа, хонх дуугарахад өртөө ахиад солигдоно. Тойргийн системээр, найман өртөөн дээр цагийн дотор сургалтын талаар мэдээлэл авчихдаг. Удирдлагын багийнхан бас оролцдог. Чиг хандлагаа танилцуулдаг. Нэг цагийн дотор сургуулийн талаар ерөнхий мэдээлэл авдаг гэсэн үг гэв.

“Арвис төгссөн хүүхэд ийм байдаг даа” гэж хэлэхийг сонсоход хамгийн сайхан санагдсан. Санхүү эдийн засгийн дээд сургууль дээр ийм яриа сонссон юм. Манай сургуулийг төгссөн хүүхэд ачаалал даадаг, тууштай зүтгэдэг. Манай төгсөгч Санхүү эдийн засгийн дээд сургуулийн гуравдугаар курст байхдаа дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэгэнд дадлагажигч хийж байгаад, төгсөөд 21-тэйдээ олон улсын компанид аудитороор ажиллаж байх жишээтэй хэмээн Н.Бадам багш бахархсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com