Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаагаас гадна томуу, томуу төст өвчний халдвар ихэссэнтэй холбогдуулан сурагчдын амралт сунгагдах магадлалтай гэсэн таамаг нийгэмд тархаад байгаа билээ. Тэгвэл БШУЯамнаас сурагчдын амралтыг сунгахгүй хэмээн албан ёсоор мэдэгджээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжлэх бөгөөд сурагчдын хичээл найман долоо хоног үргэлжлэх юм.