Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Ариунсайхан: Нийслэлд уушгины хорт хавдар үүсгэдэг радон хийн тархалт өндөр гарчээ


МХЕГ-аас уушгины хавдар үүсгэгч радон хийний тандалт судалгааг хийжээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууц зэрэг хүмүүс байнга олноороо цугладаг газарт энэ хийн дэгдэлт өндөр байдаг байна.
Радон хий нь барилгын хана туурганы ан цав, хийн хоолойгоор дамжин хөрснөөс агаарт дэгдэж анги танхимд хуримтлагддаг гэж мэргэжилтнүүд үзжээ. Судалгаанд хамрагдсан барилгуудын 55 хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байгаагаас радон хийний дэгдэлт нь барилгын насжилттай шууд холбоотой гэж тогтоожээ.

 

Энэ талаар МХГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсайханаас тодрууллаа.

 

-Радон хий хаанаас үүсдэг вэ. Үүнийг хэрхэн илрүүлэх боломжтой вэ?

- Радоны хий гэдэг нь байгалийн гаралтай, цацраг идэвхт хий байдаг. Цацраг нь хүний биеийн таван мэдрэхүйд мэдрэгддэггүй учир тусгайлсан цацрагийн хэмжилтийн багажаар илэрдэг. Тус багаж нь манай улсад хоёрхон ширхэг байдаг. Иймээс улс орон даяар хэмжилт хийх боломжгүй. Өндөр хөгжилтэй орнуудад хүний үснээс дээж авах замаар энэ цацрагийг илрүүлдэг байна. МХГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн анги танхимуудад хуримтлагдсан радон хийний хуримтлалыг тогтоох, тандалт, судалгааг явуулсан. Нийслэлийн 186 обьектэд тандалт судалгаа хийхэд 22 байгууллагын 34 цэгт радон хий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан.
Судалгаанд хамрагдсан барилгуудын 55 хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байсан. Тэгэхээр энэ хийн дэгдэлт нь барилгын насжилттай шууд холбоотой нь тогтоогдсон.

-Сүүлийн үед баригдаж байгаа барилгууд аюул багатай гэсэн үг үү?
-Харьцангуй гайгүй. Гэхдээ хөрсний бүтцээсээ хамаараад Хан-Уул дүүргийн зарим барилгуудад энэ хий өндөр гарсан тохиолдол илэрсэн. Тодруулбал шинээр баригдсан барилга, сургууль цэцэрлэгт радон хий өндөр гарсан.


-Тэр хавийн хөрсний бүтэц нь ямар байсан юм бол?
-Энэ нь одоогоор судалгаагаар тогтоогдоогүй. Гео экологийн хүрээлэнгийн явуулсан судалгаагаар Богд уулын бэлээр газар хөдлөлтийн хагалбар байдаг юм билээ. Энэ нь хий гарах боломжийг өндөрсгөж байна. Хөрсний бүтцээсээ гадна хагарал ихтэй байгаа учраас хөрсөнд агуулагдаж байгаа хий агаарт гарахад сийрэг байна гэсэн үг.


-Ямар өвчлөл үүсгэдэг вэ?
-Хамгийн гол нь альфа цацраг бөөм нь амьсгалын замаар бие эрхтний цуллаг эрхтэн дээр очоод суучихдаг. Амьсгалын замаар учраас хамгийн түрүүнд уушгин дээр очдог. Тэгээд дотоод шарлага өгөөд уушгины хавдар үүсгэх хүчин зүйл болдог. ДЭМБ-ын судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн хувьд радон хий нь хорт хавдар үүсгэх хоёрдогч хүчин зүйл болдог бол тамхи татдаггүй хүмүүсийн хувьд анхдагч шалтгаан болж байгаа. Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй стандартын хувьд 1м3-д 200 БК/м3 байвал хэвийн гэж үздэг.


-Радон хийгээр хордоод уушгины хавдар туссан тухай судалгаа байгаа юү?
-Өвчлөлийн судалгаа Эрүүл мэндийн байгууллагад байдаггүй. Бид байнга орчин тойрон, сансраас цацраг идэвхт туяаг авч байдаг. Хүн амын нэг жилд авч болох шарлагын хэмжээ 1мЗв байдаг. Үүний 50 хувь нь радоноос үүсэх шарлага гэж бий.


-Радон хийний хуримтлалыг яаж багасгах вэ?
-Анги танхимд агаарын солилцоог маш сайн хийх хэрэгтэй. Сургуулиуд дээр илэрч байгаа зөрчлүүдийг харахад засварын ажил хийгдэхдээ агааржуулалтын системээ бөглөчихдөг, агааржуулагч байхгүй, зөвхөн цонхоороо агааржуулалтыг хийдэг зөрчлүүд маш их илэрсэн. Радон хий шал, сантехникийн хоолойгоор дамжиж дээшээ гардаг. Хөрснөөс гарах ямар боломж байна тэр бүх хоолой, барилгын ан цаваар дамждаг гэсэн үг.
2018 онд музейнүүдэд тандалт хийсэн. “Богд хааны музей”, “Үлэг гүрвэлийн музей”, “Жуковын музей”-д радон хий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байсан. Эдгээр музейнууд сан хөмрөгөө хадгалж хамгаалахын тулд зориулалтын бус, битүү байранд үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа тэнд байнга ажилладаг хүмүүст маш хортой. Бид Богд хааны музейд тусгайлсан зөвлөмж хүргүүлж, бүх агааржуулалтын системийг ашиглалтад оруулсан. Энэ нь нэлээн үр дүнтэй ажил болсон.


-Өдөр тутамд музей үзэж байгаа хүмүүст бол хоргүй юу?
-Хамгийн гол нь тухайн газар байх хугацаанаас их хамаарна. Хүмүүсийн удаан цагаар байрладаг тэр газруудад тандалт хийсэн. Жишээ нь хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг. Ялангуяа энэ цацраг өсч дэвжиж байгаа эд эсэнд амархан нөлөөлдөг. Хүүхдүүдийн эд эс өдөр болгон хуваагдаж өсч байдаг учир илүү мэдрэмтгий байдаг. Тиймээс цэцэрлэг, сургуулиудад илүү анхаарал хандуулах шаардлагатай.
Мөн радоны идэвхжил улирлаас их хамаардаг. Өвлийн улиралд хүмүүс салхивчаа цөөхөн онгойлгодог. Халаалтын систем муутай сургуулиуд өвөл бараг цонхоо онгойлгодоггүй. Энэ шалтгаанаас болоод өвлийн улиралд хийсэн хэмжилтүүд илүү өндөр буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс гурваас дөрөв дахин их байдаг.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com