Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Бидний баянбүрдийг бүү булаагаач

Говийн баавгай буюу мазаалай дэлхийн хөхтөн амьтдын арвин баялаг сан хөмрөгөөс арчигдахад хүрээд байна. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардагаараа бусад баавгайн зүйлээс ялгагддаг.
Судлаачдын бүртгэж баримтжуулснаар 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30 мазаалай тоологдож байв. Гэтэл 1990 оны эхээр 30 гаруй байсан мазаалай хамгийн сүүлд гаргасан мэдээгээр 28 тоо толгой үлдсэн гэж бүртгэгджээ. Манай улс нийт газар нутгийнхаа 12 хувийг дархан цаазат болгож хамгаалалтад авсан ч мазаалайг хамгаалах орчин нөхцөл нь улам дордсоор байна. Мазаалайг цөөрөхөд нөлөөлдөг гол аюул нь хүнс тэжээлийн хомсдол юм. Гэхдээ энэ эрсдэл хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг гэнэ. Уул уурхайг дагасан суурьшилт болон хаа сайгүй тархсан уул уурхай нь мазаалайн газар нутгийг хумьж үүний улмаас мазаалай хүнс тэжээлийн хомсдолд нэрвэгддэг байна.


Говийн дархан цаазат газрын байгаль хамгаалагч П.Нарангэрэл “Долоо хоногт 800 км газрыг мотоциклоороо туулж ажиллахад зургаахан жилийн өмнө нэг ч нинжа үзэгддэггүй байлаа. Одоо хаа сайгүй тааралддаг. Мөн говийн баян бүрдүүдэд явуулын хүмүүс, аялагч, амрагчид саатаж, хоноглох нь их. Энэ байдлаас мазаалай болон бусад зэрлэг амьтад хүнээс дайжиж, усгүйдэж ангаж үхэхэд хүрч эсвэл газар нутгаасаа дайжих нь түгээмэл” болсон тухай ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com