Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Р.Энхбат 2019 оны Гёте медалийн эзнээр тодорлоо

Олон улсын соёлын солилцоонд оруулсан онцгой хувь нэмрийг үнэлэн олгодог ХБНГУ-ын энэхүү албан ёсны шагналыг анх удаа Монгол Улсаас Роозонгийн Энхбат гардан авлаа. Гёте медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ уламжлал ёсоор Йоханн Вольфганг фон Гётегийн төрсөн өдөр Ваймар хотод зохион байгуулагдсан юм. Уг шагналыг 1955 оноос олгож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 66 улсын 351 эрхэм энэхүү шагналыг гардан авчээ. Гёте медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалт ёсоор Йоханн Вольфганг фон Гётегийн төрсөн өдөр Ваймар хотод зохион байгуулагдсан юм.

 

Гёте-медаль нь олон улсын соёлын салбарын төлөөлөлд жил тутам олгодог Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын албан ёсны хүндэт шагнал юм. 2019 оны Гёте медалийн эздээр Монголын хэвлэн нийтлэгч, улс төрийн нийтлэлч Роозонгийн Энхбатаас гадна мөн герман-турк зохиолч Доган Акханлы, Иран улсаас гаралтай уран бүтээлч, кино зохиолч Ширин Нешат нар тодорсон байна.
Гёте Институтын ерөнхийлөгч ноён Клаус Дийтер Леман энэ жилийн одон медаль хүртэгчдийг нийтэд танилцуулахдаа: “Доган Акханлы, Ширин Нешат, Роозонгийн Энхбат нарын гурван алдартанд нийгмийн бодит байдалд шүүмжлэлтэй хандаж “Утга зохиол болоод чин үнэн” гэсэн харилцан хамаарал дор олон улсын тавцанд уран бүтээлээ туурвин идэвхтэй ажиллаж буйд энэхүү шагналыг олгож байна. Энэ жилийн шагналтнуудыг тодруулахад аливаа хялбаршлын эсрэг дүйх үнэн зөв байдал, нарийвчлан судлах болон нягт сэтгэхэд тууштай байх явдлыг шалгуур болгосон. Гёте медалийг 2019 онд хүртэж буй эдгээр хүмүүс соёлын олон янз байдлыг харилцан ойлголцох үүрэг хариуцлагаа ухамсарласны онцгой нэгэн жишээ болж байна. Тэд ялгаварлан гадуурхах үзэл болон хүчирхийллийн эсрэг тэмцэж, боловсрол, соёл урлагийн хүч бололцоог дээшлүүлэхээр хил хязгаарыг дамнан хувь нэмрээ оруулж байна” хэмээжээ.


Гёте медаль гардуулах ёслолын үеэр тавьсан илтгэлдээ Р.Энхбат “Өнөөдөр манай Монголд шийдвэрлэх шаардлагатай нийгэм улс төрийн олон асуудлууд байна. Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд томоохон өөрчлөлт хийх ёстой. Гэвч шийдвэрлэх асуудлын хувьд бидэнд нийгэм, улс төрийн мэдлэг, туршлага дутах нь гарцаагүй бөгөөд хувь хүний хувьд надад ч эргэлзэж тээнэгэлзэх, заримдаа мухардалд орох үе бий. Тэр бүрийд барууны соёлоос, тэр дундаа европын соён гэгээрлээс суралцах зүйлс их байдгийг би энд онцлон хэлмээр байна” гэжээ.
Р.Энхбат хэвлэн нийтлэгч, “Адмон групп”-ын ерөнхий захирал юм. Тэрээр Лайпциг хотноо график, ном туурвих арга зүйн чиглэлээр суралцаж төгсөөд, зурагчин, МОНЦАМЭ агентлагийн эрхлэгчээр цөөнгүй жил ажиллажээ. Р.Энхбат нь 1996 онд “Адмон” хэвлэх үйлдвэрийг эрхлэх болж, улмаар 2000 онд “Монсудар” хэвлэлийн газрыг байгуулсан нь эдүгээ дэлхийн уран зохиол, толь бичиг, хүүхдэд зориулсан ном болон орчин үеийн сурах бичиг зэрэг зохиол бүтээлээрээ салбартаа тэргүүлэгч болон өргөжжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com