Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хөгжмийн шинэ урсгал ХЭМНЭЛ бүтээх нь

“Ээжийн дайсан 2” киноны хөгжим дээр ажиллалаа. Дуучин Ука, Lil Thug E, миний бие хамтарсан “Хайртай гэж хэлээч” нэртэй дууг бүтээсэн. Дараа нь 1993 онд зохиосон “Харанга” хамтлагийн “Замд гаръя” дууг 25 жилийн дараа Х.Лхагваа ах, Big Gee-тэй хамтран шинэчлэн гаргасан. Хөгжмийг нь орчин үеийн хэв маягтай, хип хоп хөгжимтэй уусгаж гаргасан шинэ дуу болсон. Одоогийн байдлаар Big Gee-ийн долоо дахь цомог дээр ажиллаж байгаа хэмээн Beat maker Лууяа ярилаа.

Тэрбээр, “Анх зурагтаар электрон хөгжим хараад маш их сонирхол татсан. Тэгээд электрон хөгжим хэрхэн бүтдэг талаар судалж эхэлсэн л дээ. Багадаа хүүхдийн тоглодог жижигхэн товчлууртай төгөлдөр хууран дээр сонсголоороо нэг ая оруулж байлаа. Тэр цагаас хойш том хөгжим тогломоор санагдаад ахаасаа гуйж байгаад хятад хөгжим авхуулсан. Дараа нь арай илүү дуугаралттай, сонирхогч болон мэргэжлийн түвшний яг дунд нь тухайн үедээ дунд гарын гэж нэрлэдэг байсан YAMAHA DSX цахилгаан хөгжим авснаас хойш электрон, транс хөгжмийг илүү сонирхох болсон. Хөгжмөө тоглож байгаад санаандгүй байдлаар EJAY гэдэг хэмнэл өрдөг сонирхогчийн тоглоом тоглож үзсэн. Энэ тоглоом дээр анх дуу яаж бүтдэг тухай суурь ойлголтыг авч, мэргэжлийн программуудыг нь сонирхож, 2010 оноос мэргэжлийн дуу хийдэг программ сурч эхлэн, үүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Би энгийн хөгжмүүд ашигладаг. Эдгээр нь MIDI controller, Ableton deer Vst буюу программ дээр суурилсан, программаа удирддаг удирдлага хөгжмүүд гэж хэлж болно” гэв хэмээн тэрбээр ярив.
Орчин үеийн залуус ямар дууг, ямар хөгжмийн хэмнэлийг илүү мэдэрч сонсч байгаа нь сонирхолтой. Тэд энгийн ая, аялгуунаас илүүтэй бит буюу хурдан хэмнэл, цохилттой “электрон” дуунд дурлах болсон. Бит хөгжмийн дуугаралт нь мэдээж электроник, компьютер ашиглаж хийгддэг.

 

Амьд хөгжим үү эсвэл электрон хөгжим үү

Аль аль нь өөрсдийн онцлогтой, нэг нь илүү гэсэн юм байхгүй. Амьд хөгжим бол бөмбөр, гитар гээд бүгд тус тусдаа байдаг. Харин электрон хөгжим тэр бүгдийг компьютероор цугт нь хийчихдэг. Тухайлбал, амьд хөгжмийн гаргаж чадахгүй дуугаралтыг электрон хөгжим гаргаж чадна. Электрон хөгжмийн гаргаж чадахгүй дуугаралтыг амьд хөгжим гаргадаг. Хөгжмөө сайн тоглож сурахын тулд өдөр шөнөгүй л давтах хэрэгтэй болно. Бит хөгжимчдийн шууны булчин хөндүүрлэх, хурууны үзүүрт цус хурч өвдөх олон. Учир нь тэд хурууны өндгөөрөө хурдтай товшиж даран хэмнэл бий болгон тоглодог.
Хэмнэлийг бүтээхэд хамгийн гол нь сайн сонсголтой байх хэрэгтэй. Толгойдоо дууныхаа хэмжээ, хэмнэлийг мэдрэх хэрэгтэй. Заавал хурдан тоглох шаардлагагүй ч тухайн хөгжимдөө зохицож болохоор эвлэгхэн тоглох нь чухал.

Хөгжмөөр боловсрол олж болдог

Миний нэг давуу тал багаасаа сайн сонсголтой байсан. Хэмнэлийг яаж мэдэрдгийг хэлж мэдэхгүй юм. Би сонсоод л хийдэг, мэргэжлийн үгээр юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай улсад яг ийм хөгжмийн чиглэлээр заах, продюсерлэх нь ховор. Би бараг зуун хувь youtube харж сурсан. Хөгжмийн сууриа багшаар залгаж байгаагүй. Миний хамгийн том багш бол Youtube.
Сонирхож байгаа залуус маань өөрсдөө сайн интернэт “ухаж” сурах хэрэгтэй. Хэрэгцээтэй мэдээллээ олохын тулд англи хэлийг сурах хэрэг гарна. Интернэтээс бичлэг үзээд онол, суурь зэрэг хүссэн бүхнээ сурах боломжтой. Хугацаа их ордог л доо. Жишээ нь, би арван минутын бичлэг үзлээ гэхэд миний хайсан зүйл ганцхан минутад нь байдаг. Тиймээс маш их гүйлгэж эсвэл бүтнээр нь үзэх шаардлага гардаг. Өдөрт ядаж гучин минут, нэг цагийг зориулаад байхад аяндаа сурчихдаг. Магадгүй хүн хүнээсээ шалтгаалдаг байж болох юм.
Хөгжмөөр боловсрол олж болдог. Тиймээс гоё хөгжим сонсч байгаарай. Дуу хөгжмийг сонсч, мэдрэхдээ мэдээлэлтэй байвал илүү сонирхолтой. Зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөхөөс илүү үүндээ шимтэж дурлаад, дуу хийж байгаа хүмүүсийг судалбал илүү гоё мэдрэмжийг авахад дөхөм болно. Жишээ нь, нэг оркестрын дуу хийж буй үйл явцыг үзээд дараа нь дууг нь сонсоход тухайн хүн ямар утга санааг илэрхийлэх гэж байсан нь илүү тод болж гарч ирдэг. Илүү мэдэрч сонсоход сайхан шүү дээ гэж Лууяа хэлсэн шүү.

 

Б.Мөнхбайгаль

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com