Ц.Хас
Хэвлэл утга зохиолын хянах газар, МАХН-ын Улс төрийн товчоо, Хэвлэлийн нэгдсэн редакц гээд манайд байсан үзэл суртлын олон хянах газар Монголын сор болсон олон ном зохиол, кино жүжгийг хаахыг нь хааж, хаагаагүй нэгнээ сэг болтол нь танаж тайрч, зарим тохиолдолд олон уран бүтээлчийг хэлмэгдүүлж байсныг бид мартаагүй. Энэ нь коммунист үзэл сурталд автсан, социалист нийгмийн өнгө төрх. Гэтэл бидний ардчилсан гэж нэрлээд байдаг улс орнуудад, бүтээл, тэр бүү хэл хүүхэлдэйн киног үзүүлэхийг хориглосон жишээ тун олон. Гэхдээ энэ бүхэн нь хүүхдэд буруу хүмүүжил олгоно гэсэн үүднээс л дээ. Хааж хориглож байсан нь бас янз янз, заримыг бүр гараад түгсэн хойно нь хаасан бол, заримыг нь ганц үзүүлснийх нь дараа, заримыг нь DVD-ээр түгсэн хойно нь. Ингээд хүүхдүүдийн шимтэн үзэх дуртай хүүүхэлдэйн кинонуудаас ямар киног, хэзээ, хаана, аль улсад үзүүлэхийг хориглож байсан жишээг толилуулж байна.
“Өмнөдийн дуу” 1946. АНУ.
Арьсны үзлийн үүднээс
Нэгэн аз жаргалтай хар арьстны тухай өгүүлдэг хүүхэлдэйн, хөгжимт энэ киноны дуу “Оскар”-ын шагнал авсан юм шүү. Ганцхан 1946 онд киноны сэдэв нь тухайн цаг үеийн үзэл сурталд таарсангүй. Хэргийн учир нь африк гаралтай хар арьст жаал цагаан арьст хүүхдүүдтэй хамт зугаалж, загасчилж, цагаа сайхан өнгөрүүлж байгаа нь арьсны үзэл ид хүчээ авч байсан үед нийцээгүй хэрэг.
“Микки Маус. Шуугиант үдэшлэг” 1930. АНУ. Үнээг нүцгэнээр харуулсан
Хүүхэлдэйн кинон дээр амьтад ер нь нүцгэн л гардаг нь хэвийн үзэгдэл. Ганцхан энэ кинон дээр үнээ хөх дэлэнгээ гаргачихсан суугаад ном уншиж байдаг юм санж. Ном нь ямар ном гээч, бас л АНУ-д хориглосон Элеонора Глиний “Гурван долоо хоног” гэдэг эротик бестселлер роман. Үнээнд ийм ном уншуулахыг хэн сэдсэн нь өнөө хүртэл оньсого хэвээр үлдэж.
“Хүүхэлдэйн адал явдал. Ганц шар айраг” 1991. АНУ. Хүүхдийн архидалтыг сурталчилсан
Гахай, туулай, нугас гурван жаал хүү пиво уун хөгжилдөж байгаа үйл явдал гарна. Эцэст нь согтуурсан жаалууд цагдаагийн машин хулгайлаад мөргөлдөж байгаа нь хүүхдүүдийг архидан согтуурахад уриалсан гэсэн үндэслэлээр хаахад хүргэсэн байна. Киноны туршид энэ үйл явдал ганцхан удаа гардаг ч гэсэн киног хаажээ.
“Пеппа торой. Нарийхан хутга” 2004. Австрали. Үхлийн аюултай зөвлөгөө өгсөн
Австралид энэ хүүхэлдэйн киног албан ёсоор хаасан. Өнөөх Пеппе торой дүүтэйгээ хамт угаалтуураас гарч ирсэн аалзтай тоглож байгаа л үйл явдал. Өөр нэг улсад бол сүртэй юм биш ч гэлээ австралид бол аалз үхлийн аюултай амьтны тоонд ордог учраас бүр хоёр ч удаа хориглож байж. Манайд бол гараад л хүүхдүүд анзаарахгүй үзээд л байгаа. Үүнээс гадна Пеппе торойг мусульманууд бас хаахыг удаа дараа санал болгож байсан удаатай. Мэдээж тэд гахайнд нэг их таатай биш.
“Артур. Room to ride” 2008. Хаа сайгүй. Допинг
Уг нь бол нэг их сүртэй зүйл биш. Хэргийн учир нь хүүхэлдэйн энэ цувралын баатар нь дугуйн спортоор хичээллэхдээ жинхэнэ нэрт тамирчин Лэнси Армстронгт хандаж зөвлөгөө авч байна. Гэтэл Армстронг хориотой бодис хэрэглэсэн нь илэрч хэдэн жилийн дараа бүхий л цол алдраа хураалгаснаар хүүхэлдэйн энэ цуврал ч бас “допинг”-той холбоотой болж дэлгэцээс хасагдсан нь тэр.
“Гаргульи. Устгах хүчин” 1994. АНУ.
Зэвсэг, цус харуулсан
Энэ киног эхлээд дэлгэцэнд гаргасан ч дараа нь хаасан. Бродвей нэрт гаргуль гар буугаар тоглож байгаад тохиолдлоор нэг эмэгтэй баатраа буудчихна. Тэр нь ч үхсэнгүй бүх зүйл зүгээр өнгөрсөн ч тэр нь цусан дунд хэвтэж байгаа нь багачуудад муугаар нөлөөлнө гэж үзсэн байна.
“Бэтмен. Эр зориг. Матчи Мелоуны баг” 2010. АНУ. Бэлгийн ил тод өгүүлэмжтэй
Хүүхэд багачуудын эртний танил супер баатрын энэ цувралд өсвөр насны охид насанд хүрэгсэдийн дуу дуулж байгаа нь хүүхдэд буруу үлгэр дуурайл болно хэмээн АНУ-д дэлгэцэнд гаргахыг хаасан төдийгүй DVD-г нь ч хориглосон байна.
“Трансформерууд. Нууц роботууд. Тулааны протокол” 2001. АНУ.
Өндөр барилга сүйтгэж байгаа
Өндөр барилга сүйтгэж байгаа үйл явдалтай энэ кино 2001 оны есдүгээр сарын 8-нд дэлгэцэнд гарснаас хойш үзүүлээгүй. “Тулааны протокол” гэдгийг нь бүр үзүүлээгүй хаасан, DVD гаргаагүй. “Симпсон”, “Нью Йорк Гомер Симспоны эсрэг” цувралд ч бас Дэлхийн худалдааны төвийн сүйрч байгааг харуулсан учраас хаасан. Канадад бас “Grojband” цуврал хүүхэлдэйн кинонд тэнгэр баганадсан барилгыг сүйрүүлж байгаа тухай гардаг учраас үзүүлэхийг хориглосон.
“Эргэлтийн гайхамшиг. Дайрлаа шүү болгоомжил” 1991. АНУ.
Терроризмыг сурталчилсан
Энэ цувралын баатар байлдааны үеэр зэвсэг наймаалж мөнгө олохоор явж, энгийн хүмүүс амь үрэгдэж байхад баатар маань ер тоохгүй байгаа нь терроризмыг сурталчилж байгаа хэрэг хэмээн бүгдийг үзүүлэхгүй хаасан.
“Шуугиант байшин” 2016. Орос.
Ижил хүйстний харилцааг сурталчилсан
Энэ киноны гол баатар нь ижил хүйстэн хоёр эрэгтэй хүүхэд найзындаа хонож байгаагаар гардаг нь хаагдах үндэс болж. АНУ, барууны орнуудад бол энэ нь хэвийн зүйл боловч Оросын тухайд зарим оронд дуулиан тарьж эхэлсэн. “Каларенс” гэдэг хүүхэлдэйн кинонд бас нэг гэр бүл хоёр эмэгтэй гардгаараа яг ингэж хаагдахад хүрсэн байна.
“Чамайг даа”, “Простоковшино”, “Бремений хөгжимчид”, “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Гена Матар”, “Манад төөрсөн зараахан”, “Мондинууд” гэх мэт... Орос. Архи тамхи, амьтадтай зүй бус харьцахыг харуулсан
Зөвлөлтийн үеийн хүүхэд багачуудын дэлгэцээс хөндийрөхгүйгээр үздэг энэ кинонуудыг яг ч бас бүр хаагаад хориглочхоогүй. Орост 2012 оны есдүгээр сард Хүүхдийг эрүүл мэнд, хөгжилд нь хортой мэдээллээс хамгаалах тухай хууль батлагдсан. Гэтэл дээрх хүүхэлдэйн кинонууд энэ хуулийн заалтад орохоос аргагүй болж таарсан хэрэг. Чоно тамхи татаж, архи уулаа л гэнэ, бусдыг дээрэлхэж хүч хэрэглэлээ л гэнэ бөөн дуулиан болсон ч азаар Оросын соёлын өв болсон энэ кинонууд өнөө ч дэлгэцээр гарсаар л байгаа. Гэхдээ харин “6+” ба “12+” гэсэн насны хязгаар заасан зүүлт тавьдаг болсон.
“Тишка уурын тэрэг” 2012. Украин.
Түрэмгий улс орныг сурталчилсан
Украинчууд энэ киног Оросын суртал нэвтрүүлгээс хамгаалах нэрийн дор 2015 онд хориглосон. Хүүхэлдэйн киноны баатар цэрэг малгайтай уурын тэрэг нь Оросын хууль сахиулах байгууллагыг санагдуулж байна гэсэн хэргээр. Оросын бэлгэдэл “Миша” баавгайг харуулж Оросыг сурталчилдаг хэмээн “Маша баавгай хоёр” киног ч бас хориглохоор ярьж байсан удаа бий.
“Винни Пухын адал явдал”. 1977.
Хятад хориглосон. Улс төрийн үүднээс
Олон нийтийн сүлжээгээр Си Зиньпин дарга хүүхэлдэйн киноны баатар Винни Пухтай төстэй гэсэн яриа тархсанаас үүдэлтэй. Ингээд л энэ кино сураггүй болж одоо Хятадад хаанаас ч олдохгүй болсон. Ер нь Хятадад ялангуяа барууны хүүхэлдэйн олон киног хаасан байдаг.
“Покемон. Цахилгаан цэрэг Поригон” 1997. Нийтээрээ хаасан. Үзэгчдийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлсэн
Хүүхэлдэйн энэ киног Японд гэхэд л ганц удаа үзүүлээд хаасан бол бусад улс орнуудад бүхий л цувралыг нь хаажээ. Хэргийн учир нь энэ киног үзсэний дараа 700 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Дэлгэцэн дээр улаан хөх өнгө 17 минутын туршид
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН