Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Жоржио Армани: Жинхэнэ тохь тух, тансаглал юу вэ гэдгийг бид одоо ойлгож эхэлж байна

Моодны ертөнцийн эзэн, агуу загвар зохион бүтээгчдийн үеийнхнээс фронтод үзэлцсээр яваа цорын ганц дайчин. “Төгөлдөршил гэдэг нь оюун ухааны байдал юм. Яагаад түүнээс татгалзах гэж?” хэмээн өгүүлж байна. Аз жаргалын талаарх бодлыг нь асуухад “Аз жаргалын тухай ярь гэвэл амар амгалан байдлыг л ярина. Тэр л хамгийн итгэлтэй, үнэнч” гэсэн бол, өөрийгөө тодорхойлохдоо “Би алдар, гавьяа болон алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч чаддаг. Гайхуулах, сайрхахыг үзэн яддаг. Нам гүм болон үндсэн, гол чанарыг эрхэмлэдэг” гэжээ.
Жоржио Армани нь эрэгтэй хүний хувцсыг эмэгтэй хүнд зохицуулж, тааруулж өгсөн анхдагч билээ. Тэрбээр “Би эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгааг арилгадаг. Эмэгтэйчүүдийн хувцасны сул чөлөөтэй, уян зөөлөн чанарыг эрчүүдэд өгч, эрчүүдийн ганган, тухтай байдлыг эмэгтэйчүүдэд өгсөн” хэмээж байв. Тэрээр аль хэдийн 85 насны босгыг алхсан ч Валентино, Пьер Кардин шиг чөлөөндөө гарсангүй.
1934 онд Пиачензад мэндэлсэн, анагаахаар сурч байсан оюутан La Rinascente-гийн шилэн хоргоны өмнө ангайн зогссоныхоо дараа Нино Черрутигийн оёдлын цех рүү яваад орчихсон гэдэг. 1980-аад онд American Gigolo-д зориулсан хувцасны загвараараа Холливудад алдаршиж, эр хүн-бүтээлийг бараг төгс болгож орхисон Ричард Гирийн гурав дахь товч хүртэл нь нээлттэй цамц, шулуун өмд, задгай хантааз нь Арманиг моодны ертөнцийн амьд домог болгосон юм.
Жоржио Арманийн эцэг Уго Армани армян гаралтай хүн юм байна. “Армани бол дэлхийн хамгийн алдартай армян хүн” гэж үздэг армянууд их байдаг гэнэ. Моодны ертөнцөд домог болсон “Armani” брэндийг хамтран үндэслэгч. Нийт хөрөнгө нь 9.0 тэрбум ам.доллар. Жоржио Арманийн эзэмшлийн компани. Хувцас загварын бизнесээс гадна гоёл чимэглэл, үнэртэн, нүүр будаг, дотоод засал, үл хөдлөх, зоогийн газар, зочид буудлын бизнестэй.
“La Vanguardia” Жиоржио Арманитай ийн ярилцжээ.

-Хөл хорионд яаж амьдарч байна даа. Шинэ зуршил, хэв маягтай болж байна уу?
-Би орой үдшээр гараад байдаггүй болохоор миний амьдралын хэв маяг ер нь өөрчлөгдөөгүй. Олон хүний амьдрал, хэв маяг өөрчлөгдөж байгааг харж байна. Би өглөө эрт босоод дасгал хийчхээд эрүүл өглөөний цай уудаг. Дараа нь урлан дээрээ очиж багийнхантайгаа уулзалт хийнэ. Энэ өдрүүд яг л иймэрхүү өнгөрч байна. Ойрын хамтрагчид, гэр бүлийнхэнтэйгээ хөл хориог өнгөрөөж байна. Тэдэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, хамт байж сурах амархан байгаа ч ажлын байраа, уулзалт ярилцлага, хүмүүсийг санаж байна. Би утсаар ярихаас илүүтэй хүмүүстэй өөд өөдөөсөө харж ярилцах дуртай. Одоо өглөө босч жаахан дасгал хийж цайгаа уучхаад сонин уншдаг. Тэгээд цахим шуудангаа шалгаж, хэдэн дуудлага хийнэ. Хөнгөхөн өдрийн гүнцэг барьчхаад үдийн богино унтлага хийнэ дээ. Дараа нь зургаан цаг хүртэл ажиллаад зурагт харж, оройн хоолоо идчихээд кино үздэг. Найз нөхөд, гэр орныхонтойгоо утас шөрмөсөөр аль болох холбоотой байхыг хичээдэг. Цэцэрлэгээрээ хоёр цаг алхах, зугаалах цагийг заавал гаргана.
-Тахал эхэлж байхад та Women’s Wear Daily сэтгүүл дээр “Бид хямралыг ашиглаж өөрчлөгдөх ёстой” гэж уриалж байсан...?
-Жинхэнэ тохь тух, тансаглал гэж юу вэ гэдгийг бид одоо ойлгож эхэлж байна. Гадуур чөлөөтэй алхах, аялах, найзуудтайгаа, хайртай хүмүүстэйгээ уулзах. Цаашдаа тансаг эд хөрөнгөнд хандах хандлага ихээхэн өөрчлөгдөхөөр болчихлоо. Амьдралын энгийн зүйлийг илүү үнэлэх, хайрлах ёстойг ойлгож эхэлж байна. Тиймээс эд бараа худалдаж авахдаа илүү бодож тунгаадаг болно. Хурдаа хасч, бүгдийг эгнүүлж харах боломжийг энэ хямрал олгож байна.
-Барууны орнуудад зориулсан хувцсыг Зүүн өмнөд Азиийн орнуудад хямд, дэндүү хямд өртгөөр хийлгэж байгаа нь тэр бүс нутгийн хямралд томоохон нөлөө үзүүлсэн гэдэг?
-Асуудал нь яг эндээ биш. Глобалчлал бол бодит байдал. Моодны, хувцасны ертөнцөд гажуудал байгаа бол хувцсыг хаана үйлдвэрлэж байгаад бус, харин хурдан моодны арга хэрэгсэлд байгаа гэсэн үг. Тансаг брэндүүд энд алдаа гаргасан гэж боддог. Моодыг хурдан дэлгэрүүлж, ихээр борлуулах гээд олноор үйлдвэрлэж, нийлүүлдэг. Гэтэл тансаг хэрэглээ бий болж, хүмүүс түүнийг үнэлдэг болоход цаг хугацаа шаардлагатайг мартсан. Тансаг хэрэглээ, тохь тух нь хурдан байж яагаад ч болохгүй, чадахгүй. Миний хантааз, хувцаснууд дэлгүүрт гурван долоо хоноод сонирхолгүй болж, өөр нэг их ялгаагүй бүтээгдэхүүнд байраа тавьж өгвөл утгагүй. Би ингэж ажилладаггүй, ёс суртахуунд ч таарахгүй.
-Та Миланд анх удаа шинэ цуглуулгын үзүүлэнгээ үзэгчгүй хийсэн. Энэ цагаас хойш тайзан дээрх моодны парад, үзүүлэн чухал хэвээрээ байж чадах болов уу?
-Цуглуулга, шинэ загваруудад амь оруулах, харуулах нэг арга байх ёстой. Гэхдээ энэ нь цомхон хүрээнд болж өнгөрдөг, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирээд үзээд байж чадахгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард эмэгтэй хувцасны үзүүлэнг хаалттай хаалганы цаана хийх шийдвэр мэдээж Covid-19-тэй холбоотой. Гэхдээ их сонирхолтой санагдсан шүү. Аливаа зүйлийг үр өгөөжтэй хийх өөр арга зам байдгийг харуулсан. Энэ тал дээр өөрчлөлт гарах нь ойлгомжтой болсон. Одоо брэндүүд жилд хэдэн парад, үзүүлэн хийхээ сайн бодох болно. Бид гэхэд л хавар, намар гаргадаг цомхон үзүүлэнтэй pre-colection fashion show-гаа болих бодолтой байна.
-Орчин үеийн моодны жинхэнэ үнэ цэн юу вэ?
-Биед таарсан эвтэйхэн, итгэлтэй, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг гаргах, дотоод чанар, эрч хүчээ илэрхийлэхэд нь тусалсан хувцас, загвар гаргах нь моодны үргэлжийн жинхэнэ үнэ цэн юм. Энд маркетинг их нөлөөтэй ч эцсийн эцэст ямар хувцас моодонд орж, ямар нь хасагдахыг хүмүүс л шийддэг. Моодны тайзан дээр, эсвэл сэтгүүл дээр гязалзсан ч хүмүүс өмсдөггүй хувцас бол моод биш.
-Энэ хямрал, тахал биднийг улам хүчтэй болгох уу, эсвэл бүр дотогшоо, ганцаардмал, нийтэч бус болгох уу?
-Биднийг илүү эргэцүүлж тунгаадаг болгох байх гэж найдаж байна. Хятадын хотуудын агаарын, хүрээлэн буй орчны бохирдол багасч байна гэсэн. Энд, Миланд ч адилхан. Венецид ус нь тунгалагшиж, Пиза боомтын ойролцоо далайн гахай сэлэх боллоо. Онц байдал, хөл хорио зогсоход бид энэ бүгдийг сайн эргэцүүлж, тооцох ёстой. Би хэлсэндээ, бид бүгдээрээ хурдаа жаахан сааруулах хэрэгтэй гэж...

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com