Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Амьдрал бол гайхалтай аялал

Хүний амьдралд нэг их юм хэрэггүй. Төрөх, өвдөх, үхэх гурван амьдралын үнэнг хэн ч тойрч чадахгүйгээс хойш амьдралд зөв мөртэй явах нь энэ насны нэр төр, үйлийн үр, үлдэж буй үр хүүхдэд сайнаар тусах нь лавтай юм. Буддын шашны үндсэн 10 хичээлээс дурдахад нэгдүгээрт, аливаа зүйл юм бүхэн жижиг зүйлээс эхэлнэ гэдэг. Савыг аажмаар дуслаар дүүргэдэг гэдэг дээ. Нэг шөнийн дотор хэн ч амжилтанд хүрч чадахгүй.

Дуслыг хураан сав дүүрэн болдогийн адил жижгээс эхлэн, зогсолтгүй ажиллаж эхлэснээр амжилт ирдэг. Хоёр дахь хичээл бол бодол бол материаллаг. Бидний төлөөлөл бидний боддог зүйлийн үр дүн юм. Хэрэв хүн муу бодлоор ярьж, муухай үйлдэл хийдэг бол сэтгэлийн зовлон ирдэг. Хэн нэгэн цэвэр бодолтой болж сэтгэл тэнүүн инээж байвал аз жаргал өөрөө дагах болно.
Гурав дахь хичээл бол уучлах. Өөртөө уур хилэнг төрүүлэх нь халуун нүүрсийг өөр хүн лүү шидэхтэй адил юм.
Уучлахыг сур.


Тэр хүнээс хурдан чи уучилж сур. Дөрөв дэх нь таны үйлдэл чухал. Будда "Хүмүүс үйлдэл хийхдээ тохиолддог хувь тавиланд итгэдэггүй, тэдэнд тохиолддог хувь тавиланд итгэдэг" гэжээ. Тав дахь хичээл бол ойлгохыг хичээ. Стефан Кови "Эхлээд чи ойлгохыг хичээ, дараа нь тэд чамайг ойлгохыг хичээнэ" “бусад” хүний үзэл бодлыг ойлгохын тулд чадах бүхнээ хийх ёстой гэжээ. Зургаа дахь дүрэм бол өөрийгөө ялан дийл. Олон мянган тулаанд ялахаасаа илүү өөрийгөө ганц удаа ялан дийлсэн нь дээр. Өөрийгөө ялахын тулд оюун ухаанаа ялах хэрэгтэй. Бодлоо хянах хэрэгтэй. Буддын долоо дахь амьдралын хичээл бол эв найрамдалтай амьдар. Эв найрамдал нь дотроос гардаг. Түүнийг гаднаас хайх хэрэггүй. Эв найрамдал гэдэг нь шинэ ажил биш, шинэ машин эсвэл шинэ гэрлэлт биш юм. Харин эв зохицол бол шинэ боломж бөгөөд танаас эхэлдэг гэжээ. Найм дахь нь талархал. Хүн бүхэн бүгд өглөө сэрж чаддаггүй. Өчигдөр шөнө, заримд нь сүүлчийн унталт байдаг. Өглөөг харж буй өглөө бүхний төлөөх Талархлын сэтгэл. Ес дэх нь мэдсэн зүйлдээ үнэнч бай. Бид олон зүйлийг мэддэг, гэхдээ мэддэг зүйлээ үргэлж хийдэггүй.


Зөвхөн мэдээллийг ашигласнаар мэдлэгтэй болдоггүй, мэдсэнээ батлах хүчтэй хүсэл эрмэлзэлтэй болох хүртлээ бодол дээрээ төвлөрөх чадвар хамгийн чухал. Арав дахь амьдралын хичээл бол аялал. Өөртөө зориулсан мөч бүртээ хангалуун бол аз жаргалтай гэж бодож байгаа зорилгодоо хүрэхийн тулд алхаж яваа бүх зам таны хувьд гайхалтай аялал юм.
Буддын 10 хичээл бол хүний амьдрахуйн үндсэн философитой яв цав нийцэж буй юм. 60 хүрч ухаан сууж 61-тэй бурхан болдог гэдэг үг байдагчлан амьдралын үнэнийг аль болох эрт ойлгох аваас энэ насаа хүн та өөртөө болон бусдад жаргалтай өнгөрүүлэх билээ.

 

Б.ОДМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com