Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ядаргаанд орсноо яаж мэдэх вэ?

Сэтгэцийн эмчийн хэлж байгаагаар сэтгэцийн эмгэг, ядаргаа хавар болон намар илүү сэдэрдэг аж. Сэтгэцэд идэвхжлийн нөлөө гэж байдаг гэнэ. Урин дулаан болохоор хүний сэтгэл санаа өөдрөг сайхан болдог. Мөн энэ улиралд зарим нэгэн таагүй гаднын нөлөө, уур бухимдлаас болж сэтгэцийн эмгэг тусахдаа өртөмтгий болдог байна. 

Ядаргаанд орсноо яаж мэдэх вэ

Танд амархан ядарч байна, эрч хүчгүй боллоо, биеийн энд, тэнд эсвэл толгой өвдөж байна, ажлаа хийх чадваргүй боллоо гэх мэт мэдрэмж илэрч байгаа бол энэ нь архаг ядаргаа байж болох талтай. Ядаргаа үүсэх олон янзын хүчин зүйл байдаг байна.

Сэтгэл зүйн хүчин зүйлс:

Уурлаж бухимдах, сэтгэл гутрах, сэтгэл түгших, аливаа нэг юманд санаа зовох

Норгүйдэлтэй холбоотой хүчин зүйлс:

Нойрон дундаа сэрэх, өглөө эрт сэрэх, унтсан ч амарсан болохгүй, шөнийн айдастай болох, хар дарж зүүдлэх гэх мэт

Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс:

Олон цагаар ажиллах, хийж буй ажилдаа идэвхи сонирхолгүй байх, өдөр бүр архи уух, тогтмол цагт хооллохгүй байх, их хэмжээгээр идэх, таргалах

Бие махбодийн хүчин зүйлс:

Цус багадалт, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, үе мөчний өвчин, бамбай булчирхайн өвчин, халдварт өвчнүүд, тархины судасны өвчнүүд, тархины гэмтэл, ханиуд томуу, амьсгалын дээд замын үрэвсэл, архи болон мансууруулах бодис хэрэглэх

Архаг ядаргааны шинж тэмдгүүд:

-Нойр хулжих, эрт сэрэх, зүүд зүүдлэх, өнгөц унтах

-Яльгүй зүйлд амархан уцаарлах, эмзэглэх, дуу шуугианд дургүй болох, халуун хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх

-Өчүүхэн юманд сэтгэл түгшиж, эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл зовинох

-Сэтгэл дундуур байх

-Бэлгийн дур буурах

-Алга хөлрөх

-Биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх

-Булчин хөндүүрлэх

-Толгой эргэх, толгой өвдөх

-Ажлаа гүйцэтгэх чадваргүй болох

-Анхаарал сарних

-Юм тогтоох чадваргүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл сэтгэл заслын эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Хаврын ядаргаа, стрессээ тайлах аргын талаар эмчийн зөвлөгөө хүргэж байна.

Алхам-1

Эхлээд баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр тайван, гүнзгий хийгээд удаан амьсгаа авна.

Алхам-2

Дараа нь барун эрхий хуруугаа хамрын нүхний баруун хажуугаас холдуулж баруун долоовор хуруугаа зүүн нүхний хажуу талд дарж хамрын баруун нүхээр амьсгаагаа удаан гаргана.

Алхам-3

Амьсгаагаа гаргасан хамрын баруун нүхээр удаан гүнзгий амьсгаа авна. Амьсгаа авч дуусмагч долоовор хуруугаа хамрын зүүн нүхний хажуу талаас холдуулж баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр амьсгаагаа удаан гаргана.

Ийм арга техникээр амьсгаагаа гаргаж, авах хэлбэрээр дасгал хийвэл таны сэтгэл санаа тайвшрах, стрессээ мартах болно.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ажлын ядаргаагаа тайлах дараах аргыг зөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com