Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Дэлхийн банкнаас нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлэг ядуурал, тэгш бус байдалд үзүүлж буй нөлөө, судалгааны үр дүнг танилцууллаа

Дэлхийн банкны ядуурал, нийгмийн хамгааллын багийн зүгээс Монгол Улсын төсвийн бодлогын ядуурал, тэгш бус байдалд үзүүлж буй нөлөө, тэр дундаа  нийгмийн халамжийн хөтөлбөрийн үр нөлөөг судалжээ.

ҮСХ-ноос 2022 онд хийсэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны болон захиргааны мэдээллийг ашиглан дэлхийн 80 гаруй оронд хэрэгжүүлсэн тэгш байдлыг дэмжих аргачлалаар тооцсон байна.

Судалгааны эхний үр дүн, тайланг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар нэгжийн удирдлага, албан хаагчдад танилцууллаа. 

Үнэлгээг хийхдээ нийгмийн халамж, халамжийн хөтөлбөрүүд ядуурал, тэгш бус байдалд үзүүлж байгаа нөлөө, нийгмийн халамжийн зарцуулалтын үр ашиг, түүнийг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн тусламж хүртэгчдийн давхцал зэргийг тооцжээ.

Дээрх судалгааны үр дүн, тооцооллыг хүн амын амьжиргааны тэнцүү 10 бүлгээр тооцохоос гадна дэлхийн бусад улс орнууд тэр дундаа дунджаас дээгүүр орлоготой, дунджаас доогуур орлоготой, бага орлоготой улс орнуудтай харьцуулан гаргажээ.

Судалгааны эхний үр дүнгээс харахад улсаас олгож байгаа мөнгөн шилжүүлгүүд нь ядуурлыг бууруулахад нөлөөлж байгаа хэдий ч Монгол Улсын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Иймд нийтлэг бус илүү зорилтот хэсэгт чиглэсэн ядуурлыг бууруулахад нөлөөлөх үр ашигтай хөтөлбөрүүдэд зардлын дахин хуваарилалт хийхийг зөвлөсөн байна.

Энэ тайланг Дэлхийн банкнаас 2024 оны 11 сар гэхэд эцэслэн гаргах бөгөөд ГБХНХЯ-ны удирдлагууд  тооцоололд халамжийн хөтөлбөрүүдийн талаар нэмэлт санал өгөхөөр болов.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com