Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дэлхийн хамгийн их борлуулалттай номын зохиогч Жоан Роулинг

Британийн зохиолч Жоан Роулинг 1965 оны долдугаар сарын 31-нд английн Глостершир гүнлэгийн Бритсоля хотоос холгүй Йейте сууринд төрсөн. Эх нь хагас франц, хагас шотланд гаралтай гэнэ.
Түүнийг дөрвөн настай байхад гэр бүл нь хөрш Винтербурн тосгонд нүүж тэрээр бага сургуульд сурсан байна. Тэр ямагт зөгнөлт өгүүллэг бичин охин дүүдээ уншиж өгдөг байсан гэдэг. “Дүү маань туулайн нүхэнд унаж молтогчингууд түүнийг гүзээлзгэнээр тэжээж байгаа түүхийг би түүнд уншиж өгдөг байснаа өнөө хүртэл санадаг юм. Анхныхаа “Молтогчин” нэртэй тэр өгүүллэгийг би тав юм уу зургаан настайдаа бичсэн санагдаж байна. Туулай улаан бурхан тусаад түүнд найз хэрэгтэй болоход “Ноён Зөгий” нэртэй аварга том зөгий тусалж байгаа тухай л даа” гэж тэр дурсч байна.


Вайдины дунд сургуульд сурч байхад эх нь өвчтэй, эцэг нь түүнийг нэг их хайхардаггүй, амьдрал нь нэг их сайнгүй байсан гэдэг. 1982 онд Роулинг Оксфордын их сургуульд орохоор шалгалт өгсөн боловч тэнцсэнгүй, Эксетерийн их сургуульд элсч франц хэлний анги төгссөн байна. Түүнийг тэр үеийн нь багш Мартин Соррелл “жинсэн хүрэмтэй, хар үстэй, академик талаас нь харвал ажил хэрэгч харагддаг дуугүй оюутан байсан” гэж дурсчээ. Сургуулиа төгсөөд Лондонд ирж “Олон улсын өршөөл” байгууллагын судалгааны хэлтэст нарийн бгчийн даргаар ажиллаж байсан байна.

Харри Потер

Роулинг анхны нөхөртэйгөө ядмагхан амьдарч байхдаа 1995 онд бүсгүй “Харри Потер буюу гүн ухааны чулуу” гэдэг номоо хуучин бичгийн машин дээр бичиж дуусгасан нь 1997 онд хэвлэгдсэн байна. Энэ номыг эхлээд 1000 хувь хэвлэж 500-г нь номын сангуудад түгээсэн гэнэ. Харин энэ ном өнөөдөр 16-25 мянган фунт стерлингээр үнэлэгдэж байна. Ном уншигчдад хүрээд тавхан сарын дараа анхны Nestlé Smarties Book Prize шагналаа хүртсэн гэдэг.


Түүний “Харри Потер” 500 сая хувиар хэвлэгдэж дэлхийн хамгийн их борлуулагдсан ном болон үүнээс сэдэвлэн бүтээсэн цуврал кино нь хамгийн их үзэгчтэй киноны жагсаалтын гуравт бичигдэнэ гэж тэр үед огтхон ч санаагүй биз ээ. Одоо тэрээр киноны зохиолыг өөрөө баталж сүүлийн хоёр ч цувралд нь продюссерээр ажилласан байна.
Тэр бас “Харри Потер”-оос гадна насанд хүрэгсдэд зориулан “Тохиолдлын сул орон зай”, “Роберт Галбраит”, “Хөхөөний дуудлага”, “Шелкопряд”, “Муу ёрын сүнсний үйлчилгээ”, “Үхлийн цагаан өнгө” зэрэг номууд бичсэн юм.


Түүний номууд Британид хамгийн гүйлгээтэй номд орж зохиогчдоо 238 сая фунт стерлинг оруулсан байна. 2008 он гэхэд тэрээр 560 сая фунт стерлингийн хөрөнгөтэй болж Британийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын 12-т ороод байлаа. Forbes сэтгүүл түүнийг 2007 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтынхаа 48 дугаарт оруулсан бол Time сэтгүүл “Оны хүн”-ийхээ хоёрдугаарт нэрлэж байв. 2010 онд ч бас британийн нөлөө бүхий сэтгүүлийн редакторууд Роулингийг “Британийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй” хэмээн нэрлэж байсан юм.

 

 

“Харри Потер”-ийн ачаар Жоан Роулингт тохиосон долоон агшин


Энэ бол дэлхийд шуугиан тарьсан энэ номд нөлөөлсөн зохиолч эмэгтэйн амьдралын долоон агшины тухай. Чухам үүнээс сэдэвлэж, үүнээс болж тэр энэ алдарт зохиолоо туурвисан.

Бүтэлгүй хүүхэд

Жоан эцэг эхээ сонсдоггүй, дуулгаваргүй, их сургуульд өөрт ашигтай зүйл л судлах юмсан гэж боддог хүүхэд байж. Харин сонгодог зохиол сонирхдог байжээ. Их сургууль төгсөөд долоон жилийн дараа тэр ном бичиж эхэлсэн ч 29 настай тэр нөхрөөсөө салчихсан, ажилгүй, охиноо ганцаараа өсгөдөг өрх тэргүүлсэн эмэгтэй байлаа. Орлого гэх юмгүй, дөнгөж л байрныхаа хөлсийг төлж байв. Энэ бүхэн түүнийг ганц чадаж мэдэх бичих ажил руу түлхсэн гэдэг. “Өөр ямар нэг зүйлээр амжилтад хүрэхийг би хүлээж болох л байсан байх, гэхдээ миний өөрийн хамгийн дуртай зүйлийг л би зорилгоо болгосон” гэж тэр хэлсэн байдаг. Сонгодог урлагийн тухай мэдлэг нь уран зөгнөлийн тухай зохиолын нь шинэ шинэ санаанд тус болсон байна.

Сэтгэлээр унасан нь
Анхны романаа тэр таван жил бичээд, бас хэвлүүлэлгүй хоёр жилийг ардаа орхижээ. Хамгийн гол нь номоо хэвлүүлэх хөрөнгөгүй байлаа. Ингэдээ сэтгэлээр унаж гутарсан Роулингийг “сэтгэл гутрал” оноштойгоор тусгай эмнэлэгт хэвтүүлэхэд хүрсэн байна.
Хожим нь тэр энэ тухайгаа “ийм байхдаа би зовлон шаналлаас гадна өөртөө итгэх итгэл үнэмшлийг олж авсан “гэж сэтгүүлчдэд тайлбарласан байдаг.

Гермиона буюу Роулинг
“Харри Потер”-ийн Гермиона Грейнжерийн дүрийг гаргахдаа Роулинг ердөө өөрийнхөө л тухай бичсэн байна. Энэ дүр бол өөрийнх нь 11 настай байх үеийн төрх байдал гэнэ. Тэгэхэд охин юм бүхнийг сурахыг хүсч, юу мэдэж чаддагаа хэн бүхэнд харуулахыг эрмэлзсэн хүүхэд байсан. Ийм болохоор энэ дүрийг бичихэд өөрийгөө л “тольдож” бичсэн гэнэ. Гермион нь Роулингийн хайртай домгийн амьтан.

Сэдэл
“Харри Потер” романы санаа Жоаныг Манчестраас Лондон руу галт тэргээр явж байхад анх төрсөн гэнэ. “Би дүүрэн хүнтэй галт тэргэнд ганцаараа суугаад Лондон руу буцаж байсан. Тэгтэл Харри Потерийн тухай санаа гэнэт толгойд минь орж ирсэн юм. Би зургаан настайгаасаа эхлээд тасралтгүй бичдэг байсан хэдий ч хэзээ ч тэгж догдолж байгаагүй юм даг. Сэтгэл хөдлөөд тэмдэглэх гэтэл надад үзэг байсангүй, хэн нэгнээс тусламж гуйх гэснээ тэвчсэн. Тэгээд энэ үнэхээр сайхан санаа байсан болохоор замын турш бодол болон үйл явдлыг хөөн бодоход тэр бүхэн тархинд минь ёстой хөөсөрч эхэлсэн дээ. Тэр нэг хар үстэй, нүдний шилтэй жаал хүү, шидтэн гэдгээ өөрөө ч мэдэхгүй байгаа нь яг л дэргэд минь суугаа юм шиг, бодит хүн шиг төсөөлөгдөж байлаа.
Магадгүй би үзэгтэй, боломжтой байгаад тэр бүхнийг цаасан дээр буулгах гэж бичсэн бол бодол маань удааширч зарим нь алга болчих ч байсан юм билүү. Тэр үед би ер нь хэзээ үзэгтэй байснаа ч мартчихсан байсан. Ингээд л “Гүн ухааны чулуу”-гаа тэр орой бичиж эхлээд шууд л анхын хэдэн хуудсыг гараас гаргачихсан” гэж Роулинг дурсчээ.

Эх нь нас барав

Роулингийг романаа бичиж эхэлсэн 1990 онд эх нь нас баржээ. Харин Роулинг эхдээ шидтэн жаал хүүгийн тухай огт ярьж байгаагүй байна. “Ээж минь нас барсан болохоор ном маань бас тийм л байх болно. Яагаад гэвэл би ээждээ хайртай байсан юм “гэж Роулинг хэлсэн. Чухам эндээс л үхлийн тухай, ялангуяа эцэг эхийн үхлийн тухай сэдэв энэ романд орж ирсэн нь тэр.

Хагрид бол Байкер
Роулинг киноны Хагридийн дүрд тоглодог жүжигчин Робби Колтрейнд энэ дүр бол миний хэзээ нэгэн цагт бааранд уулзаж байсан сүрлэг биерхүү байкерийн дүр гэж хэлжээ. “Түүнийг ороод ирэхэд хүмүүс яг л шоргоолж шиг дөлөн зайлцгааж байсан. Тэр аягатай шар айраг аваад суунгаа “Пуетуний энэ жил төрсөнгүй” гэж хэлж байсан юмдаг. Тэр цэцэрлэгч байсан гэсэн, гэхдээ түүний хоёр гар нь ёстой лантуу шиг. Харин тэр их зөөлөн сэтгэлтэй залуу байсан даа” гэжээ.

Роны үхэл
Романыхаа нэгийг бичиж байхдаа Жоан хайртай Рон Уизлигаа золтой л алчихсангүй. Яг тэр хэсгийг бичиж байх үед амьдралын нь тун таагүй үе таарч, сэтгэл санаагаар гундуу байсан болохоор ёстой л хэн нэгнийг “алмаар” санагдаж байсан гэнэ. Тухайн үед сэтгэлээ барьж, тэр бүхнийг даван туулалгүйгээр Рона Уизлигээ “алчихсан” бол өөрийгөө хэзээ ч уучлахгүй байсан гэж Роулинг өнөөдөр дурсан ярьдаг гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com