Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ким Чен Уны дүү бүсгүй нам төрийн албанд шат ахисаар байна

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Жон улс орныхоо өндөр зиндааны удирдлагын эгнээнд орлоо гэж Өмнөд Солонгосын Үндэсний хуралдааны депутат Ли Хэ Хун Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчдийн хаалттай мэдээллийн дараа мэдэгдсэнийг “Рёнхап” агентлаг өнгөрөгч зургадугаар сарын 25-нд мэдээллээ. БНАСАУ-ын даргын дүү бүсгүй үүний өмнөх долоо хоногт болсон нэг арга хэмжээн дээр Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны Нэгдмэл фронтын хэлтсийн орлогч Ким Ён Чолтой зэрэгцээд сууж байсныг үндэслэн түүний статус дээшилжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Өмнөд Солонгосын тагнуулын алба үүнээс үүдээд Ким Ё Жоны БНАСАУ-ын төрийн албан тушаал ахиж гэсэн дүгнэлт хийжээ. “Түүний зэрэглэл дээд түвшинд хүртлээ ахижээ” гэж Ли Хэ Хун хэлж байна. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагынхаар бол Ким Чен Уны дүү одоо СХН-90 (Солонгосын хөдөлмөрийн нам)-ын Төв Хорооны орлогч дарга болсон бололтой хэмээн Оросын “Известия” хэвлэл мэдээлжээ.

 

Ким Ё Жоны хувийн амьдрал

Ким Ё Жон 1987 оны есдүгээр сарын 26-нд Пеньянд төрсөн. 1996-2000 онд ах Ким Чен Унтай хамт Швейцарь, Умард Солонгостоо суралцсан. Эх орондоо ирээд Ким Ир Сений нэрэмжит Цэргийн их сургуульд суралцаж мөн Ким Ир Сений их сургуульд мэдээлэл зүй судалсан гэнэ. Ахтайгаа хамт суралцах хугацаандаа тэд улам ойртсон байдаг. Тэдний нэг ангийнхны хувийн архив дахь дүрс бичлэгт ах дүү хоёр сургуулийн концертод хамтдаа дуулж байгаа нь бий. Сонирхолтой нь Ким Ё Жон сургуульд Ким Ен Сун нэрээр суралцаж байсан гэдэг.


Гадаадад байхдаа ч Ким байнгын хяналт, анхааралд байж ахтайгаа хамт хувийн байранд хамгаалагч, зарцтай байсан гэж North Korea Leadership Watch хэвлэлд бичсэн байна. Эцэг нь эх орондоо нэрд гарсан жүжигчдийг хүүхдүүд рүүгээ явуулж зугаацуулдаг байсан гэдэг.
2015 оны нэгдүгээр сард засгийн газрын талбан хаагч Чхве Рён Хэгийн хоёр дахь хүүтэй гэр бүл болж тавдугаар сард хүүхэд төрүүлжээ. Хүүхдийн эцэг хэн гэдгийг, хэн ч мэдээгүй ч Ким Ир Сений их сургууль төгсөгчдийн нэг, цэргийн тагнуулд юм уу, СХН-ын 39 дүгээр товчоо, эсвэл төрийн тэргүүний хамгаалалтын албанд хариуцлагатай ажил хашдаг нэгэн байх гэсэн таамаг бий.

Албан тушаалын замнал

Хамгийн анх тэрээр 2010 оны есдүгээр сард СХН-ын гуравдугаар бага хурлын үеэр хэвлэлийнхний хараанд өртсөн юм. 2011 онд Ким Чен Ирийг оршуулах үеэр ах Ким Чен Уны дэргэд өндөр албаныхантай хамт зогсч байсан.
2012 оны эхээр тэр Үндэсний батлан хамгаалах комисст аялал жуулчлал хариуцсан менежерийн алба хашиж ахтайгаа хамт цэргийн полигонд очиж байсан юм. 2014 оны гуравдугаар сарын 9-нд БНАСАУ-ын Ардын дээд хурлын сонгууль өгөөд явж байгаа нь хэвлэлээр гарсан. Тэгэхэд тэр яг л СХН-ын Төв Хорооны өндөр тушаалтан шиг төрхтэй байсан юм.
2014 оны нэгдүгээр сард тэр СХН-ын 54 дүгээр хэлтсийн орлогч эрхлэгч болж зэвсэгт хүчний материал хангамжийн асуудал хариуцах болж, тэр жилээ Ардын дээд хурлын депутатаар сонгогдсон.


2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд түүнийг СХН-ын Төв Хорооны Суртал нэвтрүүлгийн хэлтсийн орлогч эрхлэгчээр томилсон бол тун удалгүй жинхэнэ дарга, дэд сайдын алба хашиж Ким Чен Уныг байнга дагалдан явах болжээ.
Ким Ё Жон улс оронд болж байгаа олон нийтийн бүхий л томоохон арга хэмжээг зохион байгуулдаг гэж БНАСАУ-аас зугтааж гарсан дипломат Тэ Юн Хэ 2017 онд ярьсан байдаг.
2017 онд Ким Ё Жон-ыг СХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны орлогч гишүүнээр сонгосон нь түүхэнд энэ албан тушаалд очсон хоёр дахь эмэгтэй болсон юм.
2018 оны хоёрдугаар сарын 9-нд Ким Ё Жон Пёнчанд болсон өвлийн олимпын нээлтэд Умард Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон нь Кимын эзэнт гүрнээс Солонгосын дайнаас хойш өндөр албаны хүн Өмнөдөд зочилсон анхны тохиолдол болсон юм. Тэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзах уулзалтад оролцож ах Кимийнхээ хувийн захидлыг яг л тусгай төлөөлөгчийн түвшинд гардуулж өгч байсан бол 2018, 2019 онд болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтад Ким Чен Уныг дагалдан явж байсан юм.
Сөүлийн Донгукийн их сургуулийн Умард Солонгос судлалын профессор Ким Ён Хён “Ким Чен Уны дэглэм нь өмнөх ким Чен Ирийн дэглэмээс үлдэж хоцорсон хүмүүс, бүхнээс харилцаа холбоогоо тасалж намын гол гол албан тушаалд өөрийн үеийнхнийг томилж байна” гэж хэлж байна.

 

БНАСАУ эмэгтэйн удирдлагад орох уу

Дөнгөж 30 гарч байгаа энэ туранхай бүсгүй ийнхүү жил ирэх тутам Умард Солонгосын өндөр албан тушаалд шат ахисаар, хамгийн нөлөө бүхий нэгэн болж байна. Умард Солонгосын удирдагчийн гэр бүлд хэн нэгнийхээ төрсөн өдөр юм уу, гэр бүлийн бусад баяраар хүүхдүүд нь Солонгосын ардын армийн дүрэмт хувцас өмсөн эцэгтэйгээ мэндчилж баяр хүргэдэг уламжлал бий.
Ким бүр 15 наснаасаа улс төр сонирхсон байна. Харин одоо тэр юу сонирхож байна. Ким Чен Уныг өвчтэй, олны нүднээс ангид байсан хугацаанд түүний ажлыг орлож байсан гэсэн мэдээлэл ч бий.


Одоо юутай ч албан ёсны арга хэмжээнүүдэд ах Ким Чен Унаа байнга дагалдан, умардын өндөр албан тушаалтнууд ч түүний үгийг тун анхааралтай сонсдог болжээ.
Юутай ч Ким Ё Жон өнөөдөр энэ коммунист эзэнт гүрэндээ өөрийн авга эгч Ким Ген Хигийн хүрсэн түвшний өндөр албан тушаалд хүрээд байна. Урт үстэй энэ турьхан бүсгүй хэдэн жилийн турш ах Кимээ тахин шүтүүлэх их аянд томоохон үүрэг гүйцэтгэж, шат ахисаар байна гэж шинжээчид бичиж байна.
АНУ-ын Сангийн яам 2017 онд Умард Солонгосын өндөр албаны долоон иргэнийг “хүний эрхийг зөрчиж байна” хэмээн хориг тавьсны дотор Ким Ё Жоныг оруулсан нь ч түүнийг БНАСАУ-ын нам, төр засагт ямар нөлөө бүхий хүн болсныг харуулж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com