Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хууль зүйн үйлчилгээний төв, Timely.mn ухаалаг цаг бүртгэлийн платформын нээлт боллоо

Хууль зүйн үйлчилгээний төв болон “Тimely” ажилтаны цаг бүртгэлийн ухаалаг платформ өнөөдөр нээлтээ хийлээ.

Хууль зүйн үйлчилгээний төвийн 20 гаруй хуульч, өмгөөлөгчийн нь бизнесийн тал бүрийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай, чадварлаг баг хамт олон бөгөөд сүүлийн үед хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин нөхцлийн талаар үйлчлүүлэгчиддээ мэдлэг, мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ түүнийг шийдвэрлэх арга замыг ч санал болгож хамтран ажилладаг байна.

БИЗНЕСИЙН ТҮНШҮҮД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭХДЭЭ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВСНААР ИРЭЭДҮЙД ҮҮСЭХ ТОМООХОН ЭРСДЛЭЭС ХАМГААЛАГДДАГ БОЛ БАЙНГЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВСНААР УРТ ХУГАЦААНД БИЗНЕСИЙН ӨСӨЛТӨӨ ХАДГАЛЖ ҮЛДЭХ ТОМООХОН ДАВУУ ТАЛТАЙ БАЙДАГ ТАЛААЛ ХУУЛЬЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ЭНХЗУЛ ЯРИЛАА.

Хуульзүйн үйлчилгээний төвийн үүсгэн байгуулагч Д.Энхзул: “Өнөөдөр хуулийн салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд мэргэших байдал дутмаг байдаг. Тийм учраас хуулийн зөвлөгөөг нэг газраас бизгесийн бүхий л салбарын хууль эрх зүйн зөвлөмж үйлчилгээг олгох зорилгоор “Хууль зүйн үйлчилгээний төв”-өө нээсэн. Мөн зарим ААН байгууллагаа нээхдээ бичиг цаасны асуудлаа шийдвэрлүүлэх зорилгоор хууль эрх зүйн туслалцаа авдаг. Гэтэл байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагаанд хожим нь томоохон эрсдэл үүсдэг. Бид үүнээс сэргийлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг” гэлээ.

2022 оны 5 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуульд аж ахуй нэгжүүд ажилчдын хурууны хээг уншуулж цаг бүртгэхийг хориглосон юм. Тэгвэл энэхүү асуудлыг ухаалгаар шийдэх “Timely.mn” цаг бүртгэлийн ухаалаг платформыг санал болгож байна.

Ажил олгогч та ямар нэгэн нэмэлт төхөөрөмж шаардлагагүйгээр зөвхөн ухаалаг утсандаа “Timely.mn” апплкейшнийг суулгаад л ажилчдынхаа ирцийг мөн  ирц нэгтгэх гэж цаг алдах шаардлагагүй болж байгаа юм.

Текстрим компаний гүйцэтгэх захирал Н.Болорхүү: Манай timely.mn платформыг нэг ажилтантай байгууллагаас хэдэн мянган ажилтантай групп, компаниуд ашиглах боломжтой. Одоогоор манай үйлчилгээг Гоёл, Витафит зэрэг үндэсний томоохон бизнес эрхлэгчид болон старт апп компаниуд ашиглаж байгаа. Бид үйлчлүүлэгчдээ хоногийн 24 цагийн хугацаанд системийн найдвартай байдлыг ханган ажиллаж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com