Уншиж байна...
 
Олон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээ
Турк Улсын Элчин сайдын яамнаас Талархлын бичиг гардууллаа

Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хилийн бүсийн ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан гамшигт өртсөн Туркийн иргэдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдэж, 35 гэр, 15 асар майхныг хандивласан билээ. Уг хандив тусламжид Туркийн ард түмэн гүнээ талархаж буйг илэрхийлж Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй нийслэлийн удирдлагуудад Талархлын бичиг гардуулав.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш “Хүнд хэцүү цаг үед тусламж үзүүлж байгаа Монгол Улсын иргэд, Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, “One team” ТББ-ын хамт олонд баярлалаа. Монгол Улсаас илгээсэн аврах баг 10 хоног ажиллахдаа найман эрдэнэт хүний амийг аварсан сайхан мэдээ байна. Тэд Монгол Улсын төдийгүй Турк Улсын баатар болсон тул ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр НИТХ-ын Ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хамт олны зүгээс мөнгөн тусламж илгээснийг нийслэлийн удирдлагууд Элчин сайд Зафер Атешэд гардуулан өгөв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com