Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Австрали Улстай гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /2024.08.13/ Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэйти Смиттийг хүлээн авч уулзлаа.
Сайд Л.Энх-Амгалан шинэ Засгийн газрын бодлого хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэл өгсний дараа Австралийн Засгийн газраас:
- Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж “Гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмэгтэй төрийн албан хаагчдыг чадавхжуулах
- Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Ажиллах, амрах визийн зохицуулалтын тухай” санамж бичгийн хэрэгжилтийг хангаж идэвхтэй үйл ажиллагаа явуулах зэрэгт түлхүү анхаарч байгаад талархал илэрхийллээ.
Мөн “Манай улсын шинэ Засгийн газрын бодлого гэр бүлд суурилсан нийгмийн үйлчилгээний тогтолцоог бий болгоход чиглэж, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан тул Австралийн сайн туршлага болох Гэр бүл дэмжих болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн талаар туршлага солилцоход дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах хүсэлтэй байна” хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан уулзалтын үеэр хэлэв.
Элчин сайд Кэйти Смитт “Ажиллах, амрах визийн зохицуулалтын тухай” санамж бичгийн хэрэгжилт сайн байгааг онцлоод, жендерийн тэгш байдлыг хангах, дадлагажигчийн тогтолцоог судлах, сайн дурын хөтөлбөрөөр дамжуулан мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах боломжтой гэлээ.
Уулзалтын төгсгөлд Австрали Улсын Засгийн газартай гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч дээр дурдсан саналуудыг ажил хэрэг болгоход талууд идэвх зүтгэл гарган хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
DR. ADITYA197.211.61.114
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
2024/12/03
DR. ADITYA197.211.61.114
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
2024/12/03
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com