Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийнхээ ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээвэр, үйлчилгээний 22 машинаар парк шинэчлэл хийлээ. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан уг машинуудыг "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ, "Сүхбаатар дэвшил менежмент" ОНӨААТҮГ-т тус тус хүлээлгэн өгөв. Эдгээр машин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Евро стандартын өөрөө буулгагч, дэгээт ачигч, том, жижиг шахдаг гэх мэт үйлдэлтэй.