Уншиж байна...
 
Олон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээ
Төсвийн хоригоор улстөржиж буй Ж.Баярмаагийн ард С.Баярцогт байгаа юу?

 УИХ-ын гишүүн Ж.Баярмаа АН-аас жагсаалтаар сонгогдож ногоон гэрлээр гишүүн болсон нэгэн. 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн гол зураглалыг бичсэн С.Баярцогт олонд танигдаагүй Ж.Баярмаа гэх эмэгтэйг АН-ын жагсаалтад дээгүүр оруулсан гэх жиг жуг улстөрийн хүрээнийхэн дунд өрнөж байв. Тухайн үед намын гишүүд нь “Баярмаа гэж хэн юм”, “Намын гишүүд ч танихгүй шахам хүнийг гэнэтхэн яагаад оруулаад ирэв” гэх мэтээр ундууцаж байлаа.  Ж.Баярмааг сонгуулийн өмнөхөн АН-ын дэд даргаар томилогдоход ч С.Баярцогтын нөлөө байсан гэдэг.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын эхлүүлээд буй төсөв тойрсон улстөрийг зурж, чиглүүлэгч эрхмүүдийн нэг нь мөн л С.Баярцогт гэх хов жив төрийн ордоны тамхины цэг хавьцаа өрнөж эхэллээ. Төсөв батлагдах хууль журмын дагуу хэд хэдэн шатны хэлэлцүүлэг хэдийнэ хийгдээд дуусч байхад, гэнэтхэн л Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын гишүүд олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийж “попорсон”-ы цаана улстөрөөс өөр юу ч байхгүй нь хэтэрхий ойлгомжтой хэрэг.

 Хэрэв төсвийн төсөл үнэхээр асуудалтай  байсан бол  яг хэлэлцүүлгийн үеэр гишүүнийхээ  бүрэн эрхийн хүрээнд үгээ хэлэх эрх тэдэнд бий. Ийм боломж байсаар атал таг чимээгүй сууж байснаа гэнэтхэн л олныг төөрөгдүүлсэн аар саар популизм ярьж гарч ирнэ гэдэг хардаж сэрдэх маш том өнцөг.

Ерөнхий сайд эднийг  “Шанхайн хэлэлцээр”-ийн эсрэг акцийнхан гээд ил шулуухан хэлчихсэн. Шанхайн хэлэлцээрийн хүрээнд хийх гол бүтээн байгуулалт бол Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр. Энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцэгчид Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарыг өмнөө бариад улайрч байна л даа, ер нь. Ерөнхий сайдыг Шанхайн хэлэлцээрт явсан эзгүй үеэр тэд акцаа эхлүүлснийг энэ дашрамд тодотгоё.

Эндээс “С.Баярцогттой ойр гэгддэг Ж.Баярмаа MCS-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин нар яагаад хөтөлцчихөв” гэсэн асуулт гарч ирнэ. С.Баярцогтыг нэгэн цагт УИХ дахь “MCS”-ийн ил далд төлөөлөл гэж цоллодог байсныг санах нэг нь санана. Олны үг ортой гэдэг. Магадгүй л юм.

Тэгэхээр гурван үсэгтэй том компанийн зүгээс олигархи нарыг дэмждэг нэр бүхий улстөрчтэй хуйвалдаж  өөрсдийн эрх ашгийн төлөө Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын популист улстөрчдийг турхираад эхэлчихсэн юм биш байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Хуц59.153.114.80
БАЯРЦОГТ БАЙСАНЧ ЯАДАГ ЮМ ТООЖ БАЙЖ БАЙВАЛ САЙН Л БИЗ МОНГОЛДОО ОЛОН ЗАЯАХГҮЙ УЛС ТӨРЧШҮҮ
1 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com