Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг ‘’ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР’’ болгон тэмдэглэдэг. Тус өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн төв, хороодын ЗДАА, Улаан загалмайн хороотой хамтран 1-20 дугаар хороодын хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан өдөрлөг зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгт 60 гаруй иргэдийг хамруулан даралт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, өлөн үеийн сахар үзэх шинжилгээнд хамруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн дарга Э.Сарантуяа шинээр ашиглалтад орсон Сэлбэ нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа. Одоогийн байдлаар Сэлбэ нэгдсэн эмнэлэгт 21 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх юм.
Мөн хүрэлцэн ирсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдээ хүнсний багцийн дэмжлэг үзүүллээ.