2024 онд нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн зэрлэг амьтдын 97 удаагийн дуудлага Нийслэлийн байгаль орчны газарт иржээ. Үүнд:
Нийт 22 зүйлийн 108 бодгаль зэрлэг амьтанд шаардлагатай арга хэмжээг авсан байна.
- Хөхтөн амьтан – 30
- Хэвлээр явагч – 52
- Шувуу – 26
Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд нь илүүтэйгээр гэмтэж, эндэх тохиолдол их байгаа тул НБОГ-аас анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.
Цаашид хот орчимд гэмтэж бэртсэн зэрлэг амьтантай таарсан тохиолдолд НБОГ-ын 7272-0303, НШУЗТ-ийн 11-310505 дугаарын утсаар мэдээлэл ирүүлэхийг мэдэгдсэн байна.