ИМАРТ ДРАГОН салбар арванхоёрдугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ. Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’-д Имарт тав дахь салбарынхаа үүд хаалгыг нээж үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.
Нийслэл хотын хүн амын 12% нь Сонгинохайрхан дүүрэгт төвлөрөн суурьшдаг бөгөөд тус төв нь 17 аймаг 240 гаруй сум руу хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт дунджаар 3000~5000 мян.хүн үйлчилгээ авч байна.
Шинэ Улаанбаатар Баруун Терминал нь 30.000 м.кв талбай бүхий 6-н давхар худалдаа, үзвэр, үйлчилгээний танхимтай бөгөөд энэхүү шинэ терминал ашиглалтад орсноор баруун аймгийн зорчигчид болон СХД-ийн иргэд дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтад бүх төрлийн худалдаа, үзвэр, үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.
Имарт Драгон салбар нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад зориулан Имартын нэрийн бүхий л брэнд бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлж шинэчилсэн зохион байгуулалттай, тав тухтай орчинг бүрдүүлэхийг зорьжээ.
NO BRAND
Брэнд, сурталчилгааны зардал шингээгүй хямд үнэтэй хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүнээрээ хэдийнээ хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн ‘‘No Brand’’ зон цоо шинэ ‘‘lime yellow’’ өнгө төрхтэйгээр Имарт Драгон салбарт иржээ.
ӨДӨР БҮР ШИНЭ ИМАРТЫН НЭРИЙН ХООЛ
Имартын хамт олон зөвхөн Драгон салбарын хэрэглэгчдэдээ зориулж тусгайлан хөгжүүлсэн цоо шинэхэн бүтээгдэхүүн болох ‘‘Vivo pizza’’-г худалдаанд гаргасан байна. Тус бүтээгдэхүүн нь баялаг орцтойгоос гадна авч яваад идэх боломжтой авсаархан савлагаатай ажээ.
АМТЛАХ БҮРД АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭР
Маргарин агуулаагүй, цэвэр цөцгийн тосоор хийсэн франц бэйкериг та өдөр бүр шинээр нь авч амтлах бүрдээ аз жаргалыг мэдрээрэй.
ХӨЛДӨӨСӨН ХҮНС, ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Их хотын завгүй амьдралын хэв маягтай үйлчлүүлэгчдэдээ зориулж бүх төрлийн хоолны хөлдүү бэлдэцүүдээс гадна тээвэрлэлтийн горим алдагдаагүй, чанарын баталгаатай далайн бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдаалж байна.
ГЭР АХУЙ, ЦАХИЛГААН БАРАА
Имартын шинэ салбараар зочилсноор шинэ хүнс, боловсруулсан хүнсний тасгаас гадна гэр ахуй, цахилгаан бараанаас авахуулаад гоо сайхан, бичиг хэрэг, хүүхдийн тоглоом зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийж болох ажээ.
Имарт Драгон салбар нээгдсэнээр СХД-ийн иргэд болон ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’-аар үйлчлүүлж буй орон нутгийн үйлчлүүлэгчид нэг цэгээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр хямд үнээр авах боломжтой болжээ. Мөн зогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэж 600 автомашины ил болон дулаан зогсоолыг байгуулсан тул үйлчлүүлэгчид тав тухтай үйлчлүүлж болохнээ.