Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг үйлдвэрлэгч болгоход бодлого үйл ажиллагаагаа чиглүүлнэ

Дэлхийн улс орнууд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг энэ онд "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье" уриатай тэмдэглэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгэм, эдийн засагт оролцох оролцоо болон бусад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ОРОЛЦОО" үндэсний чуулганыг  зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал” –ын талаар үндсэн илтгэлийг тавьсан.

Манай улсад нийт хүн амын 3.2 хувь буюу 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насны иргэд байгаа хэдий ч дөнгөж 15 мянга нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгох чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх, санхүүжилтээ нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байсаар байна.

Өнөөдрийн энэхүү үндэсний чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com