Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
Дэлхийн банктай тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тэтгэврийн шинэчлэлийн талаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилтууд тусгагдсан.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Дэлхийн банк хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд тус банкны ахлах эдийн засагч Алексей Случинский 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан хаагчдад тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудад дүн шинжилгээ болон актуар тооцоололын урьдчилсан үр дүнг танилцуулан  хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул удирдан явуулж, санал солилцлоо.

Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд 5 хүн байсан бол 2030 онд 7 хүн болох урьдчилсан тооцоололтой байна. 

Иймд Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com