Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжит бүх хувилбарыг судалж, хэрэгжүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлуулж, иргэдээ орон сууцжуулах бодлого дэвшүүлэн ирэх 4 жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн.

Орон сууцны ипотекийн зээлд анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл,  нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчид зэрэг ЗОРИЛТОТ БҮЛГЭЭ ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦАНД хамруулахаар төлөвлөж байна.

Дээрх зорилтоо хэрэгжүүлэхэд Хуримтлалын сан, улсын төсөв, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж зэрэг гадаад дотоод бүхий л нөөц боломжоор ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Чанартай, хямд үнэтэй орон сууц барихад, уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой уялдуулан хамтран ажиллах  боломжийн талаар судалж үзэхийг элчин сайдаас хүслээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хот төлөвлөлттэйгөө уялдуулан орон сууцжуулах нэгдсэн төлөвлөлтөө гарган, элчин сайдад танилцуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд барьсан.

Үүнд сэргээн засах, хөдөлгөөн засал, зэрэг нарийн мэргэшлийн эмч, сувилагч нараа чадавхжуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com