Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоороо Азид тэргүүлж байна

Дэлхийн улс орнууд жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг НЭГДМЭЛ ЗОРИЛГО уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

УИХ-ын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 25 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нь Ази тивийг тэргүүлсэн анхны тохиолдол болсон.

Цаашид ч үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааны дагуу ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Жендэрийн тэгш байдлыг хангах Монгол Улсын хэрэгжилтийн тайлан" салбар дундын хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ. 

2019-2024 онд жендэрийн талаар манай улс тодорхой үр дүнтэй, ахиц дэвшил гаргасан олон ажил хийсэн.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл сүүлийн хоёр жилийн турш харьцангуй буурч байна. Гэхдээ хангалттай сайн биш.

Цаашид хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас эмэгтэйчүүдээ ангид байлгахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боловсрол, хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг сайжруулах бүхий л нөөц боломжоор хангаж ажиллана.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого АЛСЫН ХАРАА-2050, УИХ-ын сонгуулийн хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Хөдөлмөрийн хуульд оруулсан өөрчлөлт, Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгуудад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах эрхзүйн орчин сайжирсан байна.

Мөн жендэр гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн тухай асуудал биш. Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хүн бүрийг ангид байлгаж бүх түвшинд хамгаалж, хүний эрхийг дээдлэх ёстой.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ нь эмэгтэйчүүдийг ХАМГААЛАХ чухал арга юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com