Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Залуучууд ба зохистой хөдөлмөр эрхлэлт- 2024 түншлэл, хамтын ажиллагааны уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт үндэсний сүлжээ байгууллагуудын төлөөллийг оролцуулсан “Залуучууд ба зохистой хөдөлмөр эрхлэлт -2024” түншлэл, хамтын ажиллагааны уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын бодлого үйл ажиллагааны шинэчлэл, ажил үйлчилгээг Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт үндэсний сүлжээ байгууллагуудад танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, түншлэл хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго дор явуулсан юм.
Уулзалт хэлэлцүүлэгт “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын бодлого, үйл ажиллагааны шинэчлэл” сэдвээр ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир, “Залуучууд ба Зохистой хөдөлмөр” сэдвээр Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭХ-ны дарга, Залуучуудын зохистой хөдөлмөр сүлжээний үндэсний зохицуулагч Э.Тамир нар илтгэл хэлэлцүүлэв.
Оролцогчид хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, цаашид хамтран ажиллах олон боломж байгааг онцлон, түншлэл, хамтын ажиллагааны идэвхтэй бодлого явуулах талаар ажил хэрэгч санал солилцлоо.
Дашрамд дурдахад Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт үндэсний сүлжээ байгууллага нь 2018 оноос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дараах байгууллагууд тууштай хамтран ажиллаж байна.
Үүнд:
Хүний эрхийн үндэсний комисс
Үндэсний статистикийн хороо
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо – Хөдөлмөр нийгмийн хамгааллын дээд сургууль
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо - Эмэгтэйчүүдийн хороо
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо - Залуучуудын хороо
Монголын хуульчдын холбоо
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо
Монголын залуучуудын холбоо
Монголын оюутны холбоо
Цогц хөгжлийн үндэсний төв ТББ
Залуусын давалгаа ТББ
НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо - UNYAP
Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг - YOUTHinc
IWFCI-Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн танхим
Эйч ар консалтинг фирм
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com